
WTA буюу Эмэгтэйчүүдийн теннисний холбооны аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр цагаан хэсгийн тоглолтууд боллоо. Цагаан хэсэгт Чехин тамирчин Петра Квитова, Люси Сафарова, Испанийн Габин Мугуруса, Германы Анжелик Кербер нар багтжээ.
Чансааны тавд бичигдэж буй Чехийн Петра Квитова өөрийн нутаг нэг тамирчин чансааны есд бичигдэж буй Люси Сафароватай учраа тааран тоглолоо. Энэ хоёр теннисчин Чехийн холбооны цомын тэмцээний нэг багийн гишүүд юм.
Тоглолтын эхний үед Сафарова 3:0 харьцаагаар хошуучилж байсан ч Квитова дараагийн үеээс илүүрхэж эхэлсэн. Энэ тоглолт 2 сетийн турш ширүүн өрсөлдөөнтэй явагдсан ч хоёрдугаар үед Квитовагийн давамгайллаар үргэлжилж тэрээр өөрийн багийн анд Сафароваг 5-7 харьцаатайгаар хожлоо.
Харин нөгөө талд дэлхийд чансааны гуравт бичигдэж байгаа Испанийн шилдэг теннисчин Габин Мугуруса, чансааны долоод бичигдэж буй Германы теннисчин Анжелик Кербертай учраа тааран тоглолоо. Аль аль тоглогчид хэсгийн эхний тойрогтоо ялалт байгуулаад байсан учир энэ тоглолтод хэн хожсон нь хагас шигшээ тоглолтод шалгаран үлдэх хариуцлагатай тоглолт байсан юм.
Тоглолт эхнээсээ сонирхолтой ширүүн өрсөлдөөнтэй явагдаж, эхний үед Испанийн теннисчин Мугуруса Анжелик Керберийг 6-4 харьцаатайгаар хожсон. Харин хоёрдугаар үед Кербер олон алдаа гаргаж байсныг Мугуруса амжилттай ашиглаж 6.4 харьцаатайгаар хоёр үеийн тоглолтонд буулган авчээ. Ингээд Испанийн тамирчин Габин Мугуруса хагас шигшээ тоглолтод өрсөлдөх эрхтэй боллоо. Тэрээр дараагийн шатанд Петра Квитоватай тоглох бол Анжелик Кербер Чехийн тамирчин Люси Сафароватай учраа тааран тоглох юм.
Эмэгтэйчүүдийн теннисний холбооны аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.