Шууд Chart

Шагайн харваачдын баруун бүсийн зөвлөгөөн эхэллээ

2015-10-30 13:02:59

Говь-Алтай аймгийн ИТХ-ын Иргэний танхимд "Баруун бүсийн аймгуудын шагайн харваачдын  зөвлөгөөн" болж байна. Зөвлөгөөнийг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын ивээл дор ГАА-ийн "Шагайн харвааны салбар зөвлөл"-өөс зохион байгуулж байна. Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн харваачид хүрэлцэн ирсэн бөгөөд зөвлөгөөний төгсгөлд шагайн харвааны тэмцээн болох юм байна. Тэмцээнд оролцох нэг баг 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нийт 90 гаруй харваач оролцох төлөвтэй байгаа аж.  

 

 


Шагайн харваачдын баруун бүсийн зөвлөгөөн эхэллээ   
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй