Шууд Chart

Х.Цагаанбаатар "80&80" клубын уулзалтад оролцжээ

2015-10-30 15:09:20

"80&80" клубын уулзалтын цагаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга, Афины Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар уригдан оролцжээ. Тэрбээр спортын хүнд хүчир хийгээд анхны шагналаас дэлхийн дэвжээ хүртэлх бүхий л түүхээ залуустай  хуваалцаж, ярилцжээ.

Мөн иргэдийг өвчин туссаны дараа биш урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн спортоор хичээллэх фитнесс клубуудын үйл ажиллагааг дэмжиж, нийгмийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлдэг болгох хүсэлтэй, түүнийхээ төлөө ажиллаж байгаагаа ч хуучилсан байна. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодог тайлсан бөгөөд одоогоор дасгалжуулагчдын багт орж ажиллаж байгаа билээ.


Х.Цагаанбаатар "80&80" клубын уулзалтад оролцжээ   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй