
Эмэгтэйчүүдийн теннисний холбооны аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад 6 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр улаан хэсгийн шигшээ тоглолтууд боллоо. Улаан хэсэгт дэлхийд чансаагаараа 2-т бичигдэж байгаа Румины тамирчин Симона Халеп, дэлхийд чансаагаараа 3-т бичигдэж байгаа ОХУ-ын алдарт теннисчин Мариа Шарапова, дэлхийд чансаагаараа 6-д бичигдэж байгаа Польшийн теннисчин Агнечка Радванская, мөн Италийн тамирчин Флавиа Пеннетта нар багтаж байгаа.
СОНИ: Дэлхийд чансаагаараа 2-т бичигдэж байгаа Симона Халеп, дэлхийд чансаагаараа 6-д бичигдэж байгаа Польшийн теннисчин Агнечка Радванская хэсгийн сүүлийн тоглолтоо хийж, энэ 2 тоглогчийн аль ялсан нь шигшээ тоглолтод шалгаран цааш тогло эрхээ авах хариуцлагатай тоглолт байлаа. Энэ тоглолт Радванскагийн хувьд заавал ялах ёстой хариуцлагатай тоглолт байсан. Тоглолтын эхний хэсэгт аль аль алдаж байсан ч, Радванская Халепийн эсрэг амжилттай тоглож байсан юм. Румины теннисчийн эхний үед тоглолтын харьцааг 1-1 болгон тэнцүүлж, улмаар Халепын давамгайллаар 4-1 харьцаатай болж үргэлжилж байсан ч Радванская тоглолтын байдлыг өөрт ашигтэй эргүүлэх аргыг олон улмаар эхний үед 7-6 харьцаатайгаар хожсон. 2 дугаар үед Халеп тоглолтыг илт давуу тэргүүлэн 5-1 харьцаатай болгож чадсан ч Радванская хашир туршлагатай тамирчин гэдгээ харуулж, Халепыг дарааллан 6 оноо алдуулнаар сүүлийн шийдвэрлэх үеийг 6-1 харьцаатай болгож, хожсон.
Ингээд дэлхийд чансаагаараа 6-д бичигдэж байгаа Польшийн алдарт тамирчин Агнечка Радванская, ОХУ-ын теннисчин Мариа Шарапова Италийн теннисчин Флавиа Паннетта хоёрын хэн хожсонтой нь тоглох болж байна. 33 настай Италийн теннисчийн Флавиа Паннетта тоглолтын эхний үед ОХУ-ын теннисчийн Мариа Шараповаг 4-2 харьцаатай болгож тоглолтыг хошуучилж эхэлсэн ч Тоглолтын дунд үед 8 дахь гараанд тоглолтыг тэргүүлж эхний үедээ 7-5 харьцаатайгаар хожлоо. Улмаар тоглолтын 2 дугаар үед ч Шараповагийн давамгайллаар 1 цаг 28 минутын хугацаанд тоглож 2 дугаар үед 6-1 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авлаа.
Улаан хэсгээс шигшээ тоглолтонд Польшийн алдарт тамирчин Агенчка Радванская, ОХУ-ын тамирчин Мариа Шараповатай тоглохоор шалгаран үлдсэн юм.
Эмэгтэйчүүдийн теннисний холбооны аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.