
Хан-Уул дүүргээс жил бүр зохион явуулдаг “Яармагийн цом” спорт наадам өнөөдөр 9 дахь жилдээ 118 дугаар сургууль дээр болж байна.
Спорт наадамд дүүргийн 11 хорооны төрийн байгууллагууд ажилтан, албан хаагчид оролцож байгаа бөгөөд энэ жил 5 төрөлд 18 багийн нийт 600 орчим тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.
Энэхүү тэмцээний нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч, НИХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай, ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцож нийт баг тамирчдад амжилт хүслээ.
“Яармагийн цом” спорт наадам болж байна | ||
Үзсэн: 411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.