
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эхний өдөр залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар жүдо бөх сонирхогчдыг байлдан дагуулж, тив, дэлхийн медальтнуудыг дараалан ялсаар финалд шалгарлаа.
Тэрбээр хагас шигшээд энэ оны ДАШТ-ий 7-р байрт Узбекистаны шинэ залуу од Диёорбек Урозбоевыг торгуулиар ялж анх удаагаа Гранд Слам ангилалын тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Манай тамирчин аваргын төлөө Гүржийн бөх ДАШТ-ий хүрэл медальт Амиран Папинашвилитэй барилдан вазари үнэлгээгээр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ.
Абу Дабигийн "Гранд Слам"-ын урьдчилсан шатны барилдаануудыг http://134.213.29.25/live/ цахим хаягаар хүлээн авч үзээрэй.
Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.