Шууд Chart

Мафи гэж юу вэ...

2015-11-02 10:24:26

Мафия \Morte Alla Francia, Italia Anela\... Өөрийн үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй, бусдад хэрцгийгээр нөлөөлүүлэхийн тулд хүчирхийлэл, аллага, дээрэм, мөнгө угаах, сүрдүүлэх зэрэг гэмт хэргийг маш өндөр зохион байгуулалттай үйлддэг нууц байгууллагыг МАФИ гэж нэрлэдэг.

Мафи нь хууль бус үйл ажиллагаагаа ямар нэгэн байдлааро баталгаажуулж, ар талаа найдвартай гарт оруулахын тулд төрийн түшмэд, хүчний байгууллагын ажилтнууд, хуулийнхнийг гарцаагүй байдалд орууланг бүлэгтээ элсүүлэн авдаг. Зраим тохиолдолд тэдгээр нөлөө бүхий газарт ажиллагсдын ар гэрийнхний хэн нэгэнтэй гэрлэх тохиолдол ч байдаг. Ингэснээр хууль хяналтын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгууллагтын талаарх бүрэн мэдээллийг цуглуулж чаддаг байна.

Орчин цагт тэдний талаарх ойлголт нийгэмд орж ирсэн хугацааг XIX зууны сүүлч үе гэж үздэг. Тухайн үед Италийн хуульч Филиппо Антонио Гвалтерио гэгч өөрийн нэгэн албан ёсны бичиг баримтандаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг “мафи” гэж нэрлэн тэмдэглэсэн байжээ. Мафийн гишүүнийг “мафиози” эсвэл “мафиозо” гэдэг.


Мафийн түүхээс…

XIII зуунд Сицилид “Коза Ностра” гэсэн нэртэй бүлэг этгээдүүд бий болжээ. /сицили хэлээр “La Cosa Nostra” гэдэг нь “бидний ажил” гэсэн үг аж/ Тухайнг үед зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд нь бүгд шахуу Сицилийн яду тариачдын гэр бүлээс гаралтай байжээ. Тэгвэл XүII зуунд мафи нь Неапольд /”Каморра”/ хүчээ авсан бол XIX зуун гэхэд Калабрид /”Ндрангета”/ мөн Апулид /”Сакра Корона Унита”/ дэлгэрсэн байна. Харин XIX зууны сүүлчээр эдгээр дөрвөн байгууллага нь нэгдсэнээр италийн дүрвэгсдээр дамжуулан Америкийн зүүн эрэгт хүрч чадсан гэдэг.

АНУ-д Италийн мафи хүчээ авсан оргил үеийг XX зууны дунд үе гэж үздэг. Нэгэнтээ хүччэ аван хуул хүчнийхний хяналтаас гараад байсан мафи Америкт 1950-иад онэ гэхэд жинхэнэ далд дайныг зарлаад байлаа. Засгийн эрх мэдэлд ч тэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болоод байв. үүнтэй холбоотой ХМТ-ны 1970-1980 онд хийж байсан хатуу чанга мөрдөлт, хяналт нь байдлыг намжаахад нааштайгаар нөлөөлжээ. Гэхдээ мафи нь тухайн үед Америкийн поп урлаг, кино индустри болон уран зохиол, сэтгүүлийн гол сэдэв болж энэ сэдвээр олон бтээлүүд ар аараасаа төрөн гарсаар байлаа.

Өнөөдөр АНУ дахь мафи гэдэг нь улс орны хэмжээнд гарч байгаа томоохон зохион байгуулалттай гэмт хэргийг удирдан зохион байгуулах бүхэл бүтэн сүлжээтэй болохын зэрэгцээ Чикаго боло Нью-Йоркийн гэсэн хоёр том бүлэгт хуваагдан хяналтаа тогтоож байдаг болжээ. Ингэхдээ тэдгээр бүлэглэлүүд нь Сицилийн мафитай өнөөг хүртэл салшгүй холбоотой байгаа билээ.

Мафия гэдэг үгийг утгийг энд тайлбарлах хэрэгтэй болов уу. Мафия гэдэг нь Morte Alla Francia, Italia Anela гэсэн хэллэгийн эхний үсгүүд гэнэ. 1282.03.30-нд бүх Италийг хамарсан ард түмний бослого Сицилиэс эхэлжээ. Францын дарангуйлагчдын эсрэг хийсэн тэрхүү бослого нь дэлхийн түүхэнд “Сицилийн үдэшлэг” хэмээн нэрлэгддэг. Тэмцлийн үр дүнд олон ч францчууд үхэж үлдэгсэд нь уг арлаас зугатаан оджээ. Тэгвэл уг бослогын үеэр нэгэн доромж-хэллэг маягийн зүйл гарсан нь “-Morte Alla Francia, Italia Anela” буюу “-үхэцгээ Францчуудаа, Италид амьсгал хураа” гэсэн утгатай байжээ. Ингээд эртний энэ хэллэгийн эхний үсгээс өнөө цагт нийгэмийг айлгаж, сандаргадаг мафия бүрджээ.


Мафийн гэр бүл:

Мафи нь хэзээ ч нэгдсэн нэг бүлэг хэлбэрээр байдаггүй. Харин томоохон “гэр бүл”-ийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Ингэхдээ Сицили, Неаполь, Калабрия, Апулия, Чикаго, Нью-Йорк гэсэн гол томоохон бүсэд хуваагддаг. “Гэр бүл”-ийн жинхэнэ гишүүд цэвэр цусны итали байх бол Сицилийнх зөвхөн энэ нутгийн уугуул байх ёстой аж. Мөн гишүүн зөвхөн католик шашинтай, цагаан арьтан байхыг эрхэмлэдэг байна. Тэгвэл одоо “гэр бүл”-ийн бүтэцийг сонирхуулья.

-“Гэр бүл”-ийн эзэн нь “Дон” буюу босс. Бүх ажил хэргийн мэдээллийг зөвхөн дон л мэдэж байх эрхтэй. Гишүүн бүрийг танина. Капо гэх хуралдаанаар сонгуулийг зарлан явуулах бөгөөд үүгээрээ өөрийн хамгийн гарын туслахуудаа шалгаруулдаг. 1950-иад он хүртэл уг сонгуульд “гэр бүл-ийн бүх гишүүд оролцдог байсан гэдэг. Харин сүүлдээ ингэж нэг газарт олноор цуглах нь хуулийнхны анхаарлыг татах болсон тул сүүлийн үед зөвхөн бүсийн дээд удирдлагууд маш нууц байдалд хуралддаг болсон.

-“Гарын хүн”-боссын орлогч. Энэ хүн нь “гэр бүл” доторх хоёрдахь хүн бөгөөд өөрөө ч босс юм. “Гарын хүн” нь капогийн бүх үйл ажиллагаа, зохион байгуулалтыг хариуцдаг. Хэрвээ босс баривчлагдах эсвэл нас барсан тохиолдолд “гарын хүн” дараагийн дон болно.

-“Консильери”-боссын хамгийн итгэл даасан “гэр бүл”-ийн үнэнч зөвлөх юм. Тэрээр аливаа ээдрээтэй асуудлыг шийдэх, босс болон улс төрийнхөн, шүүгчийн хооонд зуучлагч болж өөрийн “гэр бүл”-ийн өмнөөс өөр бусадтай харьцах зэрэг төвөгтэй ажлуудыг гүйцэтгэнэ. Гэхдээ консильерид өөрийн гэсэн баг байхгүй хэдий ч “гэр бүл”-д маш их нөлөөтэй. Эдгээрээс гадна зөвлөх нь давхар өөрийн эрхэлдэг ажилтай байх бөгөөд үндсэн мэргэжил нь голдуу өмгөөлөгч эсвэл биржийн маклер байх талтай.

-Капорежиме нь капо буюу ахмад. Энэ хүн нь нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг удирдан зохион байгуулж, харьяа дүүрэг эсвэл хотынхоо томоохон газруудаас долоо хоног бүр татвар хураан боссд тушаан түүнээс ашиг хүртдэг бүлгийн тэргүүн юм. “Гэр бүл”-ийн бүх дайчдыг тэр удирддаг. Нэг “гэр бүл”-д 10 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй 6-9 команд байдаг. Капитаныг босс өөрөө томилох бөгөөд дайчдаас зөвхөн тэр л “дон”-той шууд харьцах эрхтэй байдаг.

-Цэрэг-“гэр бүл”-ийн хамгийн жижиг гишүүн. Тэрээр хамгийн эхлээд “гэр бүл”-д үйлчлэх итгэлийг олж авах хэрэгтэй байыдаг бол нэг цэрэг хэд хэдэн капогийн удирдлаган дор гэмт үйлдлээ хийж болдог. Цэрэгийг босс биш капо сонгож командад хувиарладаг.

-Хамтрагч гэдэг нь “гэр бүл”-ийн гишүүн биш юм. Гэхдээ энэ нь ямар нэгэн статустай, эрх мэдэлтэй нэгэн байх ёстой. Хар тамхи наймаалцах, худалдагч болон худалдан авагчийн холбоо харилцааг хангах болон өөр бусад бохир бизнесийг гардан гүйцэтгэх нь тэдний үндсэн ажил. Хэрвээ цэвэр цусны итали хүн биш л бол “хамтрагч” болдог. Хэрвээ үйлдлийг сайтар гүйцэтгэж, удирдлагын аль нэгний итгэлийг олсон тохиолдолд капо тэдний заримыг “цэрэг” болгодог.

“Боссуудын босс” гэгдэх Сальваторе Маранцано

Өнөөгийн мафийн хамгийн том бүтэцийг “боссуудын босс” гэгдэх Сальваторе Маранцано удирдаж байгаа билээ. Түүний өмнөх босс байсан Лаки Лучиано нь сонгогдоод зургаан сар болж байхдаа бусдад хорлогдон нас барсан юм. Нөгөөтэйгүүр мафи нь орчин үежих болсонтой холбоотой сүүлийн үед хоёр албан тушаал бий болоод байгаа. Энэ нь “гудамжны босс” мөн “гэр бүлийн элчин”. үүнийг экс-босс Женовезе Винсент Жиганте гэгч анх санаачилсан гэж үздэг.


Дэлхийн мафиуд:


Италийн “гэр бүл”

-“Коза Ностра”-Сицили
-“Каморра”-Кампанья
-“Ндрангетта”-Калабрия
-“Сакра корона Унита”-Апулия
-“Стидда”-Сицилия


Бусад…

-Америкийн “Коза Ностра” /үүнд таван гэр бүл. Гамбиногийн, Бонанногийн, Женовезегийн, Коломбогийн мөн Луккезегийн/
-“Оросын мафи”-ОХУ
-“Якудза”-Япон
-“Триада”-Хятад
-“Туркийн мафи”-Станбул
-Нигерийн мафи
-Болгарын мафи-Софи
-Мексикийн мафи
-Албанийн мафи
-“Наркос”-Колумб


Мафийн 10 дүрэм


“Коза Нострагийн 10 дүрэм” гэгч нь мафийн бүх “гэр бүл”-ийн гишүүдийн заавал дагаж мөрдөх албан ёсны бус хуулийн заалт гэж ойлгож болно. Энэхүү маш нууц хууль бүхий бичиг баримтыг хамгийн анх 2007.11.05-нд Сицилийн “Коза Ностра”-гийн босс Сальваторе Ло Пикколог баривчлах тусгай ажиллагааны үеэр илрүүлсэн байна.

Уг бичиг баримт нь хар савхин цүнхэнд нууцлан бусад бичиг цаастай холилдон байсан бөгөөд нэгэн шинжээч түүнийг нууц хууль болохыг анх мэджээ. Ло Пикколо мэдүүлэгтээ этрхүү дүрэм бүхий бичиг баримтыг мафийн удирдагч, “загалмайлсан эцэг” дон Бернардо Провенцаногоос өвлөн авсан гэжээ. Ингээд 10 дүрэм:

01. Хэн нь ч хөндлөнгийн хүн дээр шууд очиж танилцахыг хориглоно. Тэднийг гуравдагч этгээд л танилцуулна.
02. Найзуудынхаа эхнэр рүү хэзээч битгий эгцэлж хар.
03. олон нийтийн дунд байгаагаар цагдаад харагдаж болохгүй.
04. хэзээ ч шөнийн клуб, бараар хэсүүчил.
05. “Коза Ностра”-гийн ивээлд байж, эхнэрээ халамжилж, аль болох төлөв гэр бүл хэмээн харагдаж, олон хүүхэдтэй болох хэрэгтэй.
06. Уулзалтыг байнга эртнээс төлөвлөж бай.
07. Эхнэртэйгээ хүндэтгэлтэй, зөөлөн харьц.
08. Хэрвээ “гэр бүл”-ийн нэгэн таниас ямар нэгэн мэдээлэл шаардвал заавал үнэн зөв хариул.
09. “Коза Ностра”-гийн болон гэр бүлийн өөр нэгэн хамаатан садны мөнгөнд хууль бусаар гар хүрэхийг хориглоно.
10. “Коза Ностра”-д дараагийн хүмүүс орохыг хориглоно.

Цагдаагийн хамаатан садан, хууль хүчний байгууллагад ажилладаг этгээдийн хэн нэгэнтэй гэр бүл болсон хүн, эхнэр болон нөхрөө араар тавьдаг зальтан, мөн хэт их мөнгөтэй эсвэл мөнгө маш хэрэгтэй өртэй хүн гэх мэт.

Р.Слава

Нийтэлсэн: Р.Слава

Мафи гэж юу вэ...  
Үзсэн: 5423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-02-05 06:34
Манай УИХ-ын гишүүдээс павуу тал нь тэд маш хатуу сахилгабат, нэн хариуцлагатай юм байна
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-11-02 20:12
манай И Х Гишүүн болхоос хэцүү юм байна дээр байгаа дээдчүүдээс хэнч мафид гишүүн болж чадахгүй юм байна даа

Бидэнтэй нэгдээрэй