Шууд Chart

Л.Отгонбаатар хагас шигшээд шалгарлаа

2015-11-02 10:27:14

"Абу Даби-2015" олон улсын жүдо бөхийн холбооны Гранд Слам тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 90 кг-ын жинд ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны бөх ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар хагас шигшээд шалгаран медалийн төлөө өрсөлдөхөөр үлдээд байна. Тэрбээр эхний даваандаа Мароккогийн Имад Абделлаойд гурван торгуулиар хожигдож яваад иппон буулгасан бол хоёрдугаар тойрогт БНСУ-ын Ким Жэ-Юүнг мөн цэвэр ялж хэсгийн аваргын төлөө шалгаран үлджээ. Улмаар D хэсгийн аваргын төлөө Европын аварга Шведийн Маркус Нэйманг цэвэр ялаад байна. Одоо тэрбээр 2014 оны Чельябинскийн ДАШТ-ий мөнгөн медальт Унгарын Кристиан Тоттой барилдана.

Мөн энэ өдөр -78 кг-ын жинд "Женко" клубын тамирчин ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд эхний тойрогтоо Алжерийн бөхийг 53 секундэд цэвэр ялсан бол хоёрын даваандаа Лондоны олимпийн мөнгөтэй Их Британийн Жемма Гиббонсыг мөн цэвэр ялжээ. Энэ бөхөд манай П.Лхамдэгд 2012 оны олимпод ялагдаж байсан бөгөөд түүнээс хойш анх удаагаа учраа тааран хожсон юм. Гэвч манай бөх А хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий иж бүрэн медальтай, олимпийн хүрэлтэй Францын Оудри Тчимиуд вазаригаар ялагдсанаар торгуулийн тойрогт барилдахаар боллоо. Түүний дараагийн учраа нь Их Британийн  өөр нэг жүдо Наталья Пауэль байх юм.


Л.Отгонбаатар хагас шигшээд шалгарлаа  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй