Шууд Chart

Д.Ганбаатарын "Mongolian saturday" морь "Breeders cup 2015"-д түрүүллээ

2015-11-02 10:36:18

Энэ сарын 31-нд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо  Дэлхийн аварга шалгаруулах "Breeders cup 2015" тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монгол Улсын тод манлай уяач “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын "Mongolian saturday" нэртэй хүлэг түрүүлж, дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

"Breeders cup 2015"-ын өнгөрөгч өдрийн уралдаанд нийт 14 морь уралдсанаас "Mongolian saturday" хүлэг 14 дугаартай мордсон юм.

Тус морийг анх Д.Онон манлай дааган насанд нь шинжиж авсан бөгөөд Монгол Улсын Алдарт Уяач Э.Ганбат уяж сойн, ийнхүү дэлхийн аварга болгож болгосон байна.

"Mongolian saturday" 2015 он гарснаас хойш нийт долоон том тэмцээнд уралдахдаа 2 түрүүлж, 3 удаа аман хүзүүлж, 2 удаа гурваар давхисан бөгөөд эдгээр амжилтаараа “Breeders cup”-т уралдах эрхийг авсан ажээ.

Ази тивээс, тэр дундаа Монгол Улсын нэр дээр уралдсан тус хүлэг эзэддээ 500 мянган ам.долларын шагнал авчирсан юм.


Д.Ганбаатарын "Mongolian saturday" морь "Breeders cup 2015"-д түрүүллээ  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй