
УИХ-ын дарга З.Энхболд Оросын Холбооны Улсын “Когалымавиа” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсонтой холбогдуулан өнөөдөр Монгол Улс дахь тус улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж эмгэнэл илэрхийллээ.
Үүнд “Оросын Холбооны Улсын “Когалымавиа” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын өмнөөс болон хувиасаа Оросын найрсаг ард түмэн, амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэлээ илэрхийлж байна. Энэхүү осол нь нөхөж баршгүй гарз бөгөөд эмгэнэлт явдал тохиолдсон энэ өдрүүдэд учирсан уй гашууг монголын ард түмэн хуваалцаж байна” хэмээсэн байна.
УИХ-ын дарга З.Энхболд эмгэнэл илэрхийллээ | ||
Үзсэн: 314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.