
Эрэгтэйчүүдийн мэргэжлийн теннисийн холбооны аялан тоглолтуудын Парибас Мастерс тэмцээн үргэлжилсээр байна. Эхний тойргийн тоглолтууд дуусч гуравдугаар тойргийн тоглолтууд эхэллээ. Тоглолтын тоймоос та бүхэнд хүргэж байна. 2012 оны аварга дэлхийд чансаагаараа 8-д эрэмбэлэгдэж байгаа Испанийн тамирчин Дэвид Феррер, дэлхийд чансаагаараа 37-д бичигдэж байгаа Украйны теннисчин Александр Долгополовтой гуравдугаар тойрогт учраа тааран тоглолоо. Тоглолтыг эхний үед Испани теннисчин Дэвид Феррер 6-2 харьцаатайгаар өрсөлдөгч Украйны теннисчин Алексанлр Долгополовыг төвөггүйхэн буулган авсан. Улмаар тоглолтын хоёрдугаар үед ч Дэвид Феррер тоглолтын санаачлагыг гартаа авсан хэвээр үргэлжилж мөн л 6-2 харьцаатай хожсон юм. Дараагийн үед Испанийн тамирчин Дэвид Феррер дэлхийд чансаагаараа 11-д бичигдэж байгаа Хорватын тамирчин Марин Килик, дэлхийд чансаагаараа 29-д бичигдэж байгаа Болгарын тамирчин Григор Дмитров нарын хэн ялсантай нь тоглоно.
Хэсгийн дараагийн тоглолт дэлхийд чансаагаараа 4-т бичигдэж байгаа Швейцарын теннисчин Стен Вавринка, дэлхийд чансаагаараа 18-д эрэмбэлэгдэж байгаа Австралийн тамирчин Бернард Томик нарын хооронд боллоо. Тоглолтын эхний үед Вавринка өөрийн тактикаар тоглож 6-3 харьцаатай хожсон. Харин тоглолтын хоёрдугаар үед эсрэгээрээ Австралийн теннисчин Томик илүүрхэн 7-6 харьцаатайгаар хожлоо. Шийдвэрлэх гуравдугаар үед Австралийн теннисчин Томик Швейцарийн теннисчин Вавринкатайн хатуу тулж тоглосон хэдий ч дэлхийд чансаагаараа 4-т бичигдэж байгаа Швейцарь аварга аргагүй туршлагатай тоглогч гэдгээ харуулж энэ үед 8-6 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авсан юм.
Хоёрдугаар үеийн бас нэгэн сонирхолтой тоглолт дэлхийд чансаагаараа тэргүүн байрт бичигдэж байгаа Сербийн алдарт теннисчин Новак Жокович болон дэлхийн чансаад 40-д бичигдэж байгаа Бразилийн тамирчин Томас Беллучи нарын хооронд ширүүн өрсөлдөөн болсон. Тоглолт нийт 57 минут үргэлжилсэн бөгөөд тоглолт тун сонирхолтой, үзэгчдийг зугаацуулсан тоглолт болсон юм.
Тоглолтын эхний үед Беллучи хүчтэй дайралтуудыг хийж, эхний үеийн завсарлага хүртэл 5-3 харьцаатайгаар Бразил залуу тоглолтыг хошуучилж эхэлсэн. Гэсэн хэдий ч Жокович хашир туршлагтай тоглолч гэдгээ харуулж эхний үеийг 7-5 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Тоглолтын хоёрдугаар үед ч Жоковичийн давамгайлал дор тоглолт үргэлжилж 6-4 харьцаатайгаар Сербийн теннисчин Новак Жоковичийн хожлоор өндөрлөлөө.
"Парибас Мастерс" тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.