Шууд Chart

Таксинд нөхрөө эсвэл эхнэрээ мартдаг...

2015-11-06 12:58:16

-Нэгэн жолооч томоо гээчийн чемоданыг нь эзэнд нь өгөх гэтэл буцааж авахаас татгалзсан байна. Учрыг нь ойлгохгүй гайхсан жолооч цагдаад уг чемоданыг аваачиж өгөхөд дотор нь дүүрэн порнографф чиглэлийн материал байжээ. Эзэн нь тэр бүхнээс залхсан бололтой.

-Таксинд ихэвчлэн нөөтбүк, гар утас, шүхэр, цүнхээ хүмүүс мартан буудаг. Тэгвэл Лондонд л гэхэд зургаан сарын дотор 54.872 гар утас, 3179 нөөтбүкийг таксинд мартсан гэх бүртгэл байдаг аж.

-Шөнийн амьдрал ихтэй хотод зоригчид машинд виагра болон бэлгэвчээ унагаагаад оддог гэнэ.

-Согтуу хүүхнүүд заримдаа гартаа барьж явсан дотоож эсвэл хөхөвчөө хаяна.

-Харин тоглолтын дараа хөгжимчид зэмсгээ, жүжигчид хиймэл үс, сахал, малгай зэргээ орхиод буудаг гэнэ.

-Амьтдаа мартах. Гайхалтай байгаа биз. Сайн андаа мартдаг нь муу л байх. Жолооч нар хааяа арын суудал дээрээсээ яст мэлхий, далайн гахай, туулай зэргийг олдог аж.

-Задгай наргисан зарим нь таксинд нөхрөө эсвэл эхнэрээ орхиод л бууна. Нэг залуу найз бүсгүйгээ орхиод буусныг нь мэдээгүй байсан жолооч унтаж байгаа гүнжийг нь цагдаагийн газарт хүргэж өгчээ.

-Машинаасаа пулемёт эсвэл 100.000 ам.долларын үнэ бүхий ууттай алмааз эрдэнэс олбол ямар гайхалтай байх билээ. Ийм “олзыг” Лондоны нэгэн таксист олсон ч эзэн нь олдсон эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Нийтэлсэн: Р.Слава

Таксинд нөхрөө эсвэл эхнэрээ мартдаг...  
Үзсэн: 1220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-06 14:21
инээдтэй л мэдээнүүд байна хөөрхий

Бидэнтэй нэгдээрэй