Шууд Chart

Д.Лүндээжанцан гишүүн лекц уншина

2015-11-13 10:12:48

УИХ-аас өнгөрөгч 2014 онд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болгосон билээ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлээрээ шалгарч Бяраагийн Чимидийн нэрэмжит анхны шагналтан болсон юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас жил бүр Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналтны хүндэтгэлийн лекцийг уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байна. Уг хүндэтгэлийн анхны лекцийг энэ сарын 16-ны өдөр Төрийн ордны их танхимд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны төлөвшил, Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл” сэдвээр унших гэж байна.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан төр, эрх зүйн онол, түүх, үндсэн хуулийн эрх зүй, парламентат ёс, эрх зүйн философи, улс төр судлалын чиглэлээр олон арван ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл бичсэн манай улсын хууль зүйн салбарын нэртэй эрдэмтний нэг юм. Д.Лүндээжанцан гишүүн 1990 оноос хойш байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй 7 удаа сонгогдон ажиллаж байгаа төрийн түшээ бөгөөд УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, намын бүлгийн ахлагч, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргын албыг хашсан мэргэшсэн парламентч юм. Тэрбээр 1991-1992 онд Үндсэн хуулийг АИХ-ын хуралдаанаар хэлэлцэхэд Бяраагийн Чимид агсны хамт Үндсэн хуулийн эхийг баригчаар ажилласан бөгөөд одоо тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.

 


Д.Лүндээжанцан гишүүн лекц уншина  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-11-13 15:36
ene odoo boliosoi bogsoo tsoortol 23 jil suulaa odoo bolno/
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-11-13 15:36
ene odoo boliosoi bogsoo tsoortol 23 jil suulaa odoo bolno/
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-11-13 15:36
ene odoo boliosoi bogsoo tsoortol 23 jil suulaa odoo bolno/

Бидэнтэй нэгдээрэй