
Өчигдөр Бразилын Рио де Жанейро хотод ижил хүйстний жагсаал боллоо. 20 дахь удаагийн энэ жагсаалд оролцогчид ижил хүйстнүүд, хүйсээ солиулсан хүмүүсийн эрхийг хамгаалахыг уриалсан байна. Жагсаалд олон мянган хүн оролцсоны зэрэгцээ бас хэд хэдэн салбар жагсаал зохион байгуулсан байна. Тухайлбал, ижил хүйстэн хосуудын эрхэнд заналхийлж болзошгүй Бразилын Гэр бүлийн хуулийг батлахыг эсэргүүцсэн жагсаал, мөн трансжендер, өөрөөр хэлбэл хүйсээ солиулсан хүмүүсийн дуу хоолой болж, хүйсээ сонгох эрхийг хамгаалсан жагсаал зохион байгуулагджээ.
Үүнээс гадна ижил хүйстэн, хүйсээ солиулсан хүмүүст тулгардаг олон асуудал, тухайлбал Б-гепатит вирус, Хүний дархлал хомсдлын вирусээр өвчлөхөөс хэрхэн сэргийлэх талаар жагсаалын үеэр сургалт мэдээлэл өгч, олон нийтэд үнэ төлбөргүй бэлгэвч тараасан байна. Жагсаал болсон төв гудамжинд ижил хүйстнүүдийн гол бэлгэ тэмдэг болсон солонгын өнгөтэй том далбааг байрлуулсан байжээ. Жагсаалд оролцогчид баасан гарагт болсон Парисын цуврал халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Францын алдарт дуучин Эдит Пиафын “Сарнайн өнгөтэй амьдрал” дууг дуулж, халдлага хүчирхийлэлд цэг тавихыг дэлхий нийтэд уриалсан байна.
Бразилд ижил хүйстний жагсаал боллоо | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.