Шууд Chart

Театр “ариун сүм” бус “цайны газар” болжээ...

2015-11-16 17:35:28

Од хан нэртэй фэйсбүүк хэрэглэгч өнгөрөгч 11-ний өдөр нээлтээ хийсэн Ромео, Жульетта жүжгийг үзсэн сэтгэгдлээ олон нийттэй хуваалцжээ. Тэрбээр сэтгэгдлээ “Театр бол ариун сүм гэдэгсэн... Цайны газар болсон бололтой...” хэмээн гарчиглаж ийнхүү бичсэн байна.


Өчигдөр "Ромео, Жульетта" үзлээ. Үзвэрийн танхимд 0-6 насны жаахан хүүхдүүдээ дагуулж ирсэн эцэг, эхчүүд, хүүхдүүд нь уйлж, гарч орж, ундаа, чипс идэж, үзэгчдийн дундуур гүйлдэнэ... Хүүхэд ч яахав тэд ямар сайн дураараа ирсэн биш эцэг, эх л дагуулж ирсэн байж таараа. Томчууд нь бүр дэндүү дэндүү...уут, цаас шажигнуулаад л бургер, самар, чанасан мах ... яг л цайны газар байгаа аятай идэж ууж өгч байна. Тэгээд л утас нь дуугарах дэвэн дэлхийн юм, хажуу хавирга хамаатан садныхаа амьдрал, хов живийг яриад суучих юм...

Жүжиг завсарлав... "Манай гадаа зааланд түргэн хоол болон уух юм байгаа та бүхэн үйлчлүүлээрэй" гэж зарлав... за тэр дүүрч Драмын театр өөрсдийн мөнгө санхүүг бодоод худалдаа хийжээ гэж уучлав. Жүжиг завсарлаж дуусаад эхлэв... танхим дүүрдэггүй ээ... удаж удаж ариун сүмд тухлан саатсан эрхэм үзэгчид бөөн ундаа, идэх юм бүр болоогүй зүсээд таваглачихсан тортыг 2-3 тавгаар нь зөөгч аятай барьж орж ирээд л суув... идэж өгөв. Билет шалгаад зогсох ажилчид нь яагаад үзвэрийн танхимд орохдоо идэж уух зүйл авч орохгүй байна уу гээд шаардлага тавьдаггүй... Би хаана яах гэж ирсэн юм бол гэж бодож ёстой л нөгөө гараг андуурсан хүн шиг бухимдав.

Үзвэрийн танхимд суусан олны танил жүжигчин бүсгүй жүжиг эхэлсэн хойно орж ирчихээд сандал суудлын маргаан шахуу юм үүсгэж хойно урд суух хүмүүсийн дургүйцлийг хүргээд, жүжгийн турш улаан өнгийн ноосон малгай толгой дээрээ тавиад тайзыг хүндлэхгүй, жүжигчдийг хүндлэхгүй, сонгодог урлагийг хүндлэхгүй, өөрийгөө ч хүндлэхгүй суулаа. Драмын театрт сонгодог жүжиг үзэх гэж очихдоо ноосон улаан малгай өмсчихөөд тэрийгээ тайлахгүй суух чинь одоо тэгээд ариун явдал уу. Соёлтой үзэгч нар тайзыг хүндлээд, театрыг хүндлээд чөлөөт хувцас өмсдөггүй ядаж л майлгайгаа авдаг юм. Олны танил нь ийм хэмжээний соёлтой байхад бусад үзэгчдээс соёл шаардах нь илүүц ч юм уу гэж гутрав.

Аргаа бараад театрын ажилчдад "Та нар бага насны хүүхэд дагуулж орох, танхимд юм идэж уухыг хориглодоггүй юм уу" гэж асуухад бүлх залгисан аятай дуугүй зогсоно. Жүжиг үзэх гэж ирсэн хүмүүс минь дээ орон гэртээ идэж уучихаад ирж болдоггүй юм уу... 

Драмын театрынхаан танай алтан тайзан дээр төрөн гарч байгаа уран бүтээл шилдэг, гайхалтай байна. Харин одоо та бүхэн соёлтой үзэгчдийг бэлдэх цаг болсон юм биш үү!!!


Театр “ариун сүм” бус “цайны газар” болжээ...  
Үзсэн: 1524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.114.xxx [203.91.114.xxx] 2015-11-19 11:45
oron nutgaas ireed suurshsan humuus ihenh n bolchood bn sh uu dee bagiin soel alga buh zul deer ajiglagdaag bn huniig hun bolgoo gej unen um aa / surguul togsoh yahav/
1.25.156.xxx [1.25.156.xxx] 2015-11-18 17:07
Zuw2 sanal niilj bn manaihan idej uuhiin soeld suraltsmaar haan hen bha meddeg bmar
203.169.48.xxx [203.169.48.xxx] 2015-11-18 16:48
санал нийлж байна, урд нь жүжиг үзэхэд арай л тийм байгаагүй одоо ч хэцүү болж байгаан байна даа
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2015-11-18 16:41
ene unen shu. sanal 1 bna. bi bas 1 jujig uzej bhad olnii tanil ahmad jujigchin sogtuu orj ireed tuvug udaad hetsuu bsan shu
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-16 17:44
зах зээлийн нийгэм гэдэг чинь бүх газрыг захын журмаар /Нарантуулын/ байлгахыг хэлдэг юм, тэр цайны газрын эзэн нь аягүй бол Цэрэнсамбуу л байгаа даа

Бидэнтэй нэгдээрэй