Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд Польш Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2015-11-16 17:37:00

УИХ-ын дарга З. Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улс-Бүгд Найрамдах Польш Улс хоорондын улс төрийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Үүнд хоёр орны парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглээд, 2015 оны 03 дугаар сард Польш Улсад албан ёсны айлчлал хийсэн талаараа дурдлаа. Тэрээр “Манай улсын гуравдагч хөрш болох Европын холбооны гишүүн Польш Улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаад баяртай байна” гэлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын улс төр, эдийн засаг, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм. Улсын Их Хурлын дарга хоёр улс боловсролын салбарт олон жил амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, монголын оюутан, залуусыг тус улсад суралцахад Польш Улсын Засгийн газрын зүгээс бодит дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн, Европ дахь Монгол судлалын томоохон төв болох Варшавын Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг хүслээ. 


УИХ-ын дарга З.Энхболд Польш Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй