
Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат ахалж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, ажлын дэд хэсэг буюу хуулийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Ажлын хэсгийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэх юм.
Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа | ||
Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.