Шууд Chart

Малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлж тооцдог байх нь зөв гэв

2015-11-18 16:43:24

Энэ онд манай улсад тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна.

Энэ талаар өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх үед яригдсан юм.

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь тэд ирээдүйд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээргүй нөхцлийг бүрдүүлж байна. Иймд манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагчдыг дэмжих, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг хууль санаачлагч болох С.Эрдэнэ гишүүн хэлсэн. Мөн малчны тэтгэвэр тогтоолгох насыг бууруулах арга хэмжээнээс илүүтэй цэрэг, цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээ зэрэг зарим салбарт ажиллагчдын ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцдог жишгийг баримтлан жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ дагаж, өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.

 


Малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлж тооцдог байх нь зөв гэв  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-11-19 11:50
Малчдын ажилласан жилийг нэмэгдүүлж, 60 насандаа тэтгэврээ тогтоолгож байх нь зөв. Харин малчидаас тодорхой хэмжээгээр тооцож малын татвар авч байх нь зөв. Малчид улсад ямар ч татвар өгдөггүй хирнээ зуд болохоор улсаас тусламж горьдсон ичих нүүргүй хүмүүс байдаг шүү?
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-18 17:23
сонгууль ойртохоор битгий ингэж тэнэгтэж бай, малчид өөрсдийнхөө хөрөнгийг маллаж байж улсаас юу авах гээд байгаа юм, ганц цайны сүү үнэгүй өгч чадахгүй байж, цаг хүндэрэхээр төр засаг гэдэг, зуны цагт болохоор наадмаас өөр юм мэдэхгүй согтуу толгойнууд, харин малчдаасаа илүү хэдэн мал минь Монголыг тэжээж байгаа нь үнэн иймд малчдад биш малдаа хөрөнгө зориулах хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй