Шууд Chart

Холливуд маягийн салалт

2015-11-19 07:38:43

…Бүх зүйл сайхан эхэлж байтал яг Холливуд шиг муугаар төгсчихлөө

Салалт гэдэг бол ээдрээтэй л зүйл. Дотны таньдаг хүнээсээ авч байгаа сэтгэл санааны “өвчин” гэгдэх энэ зүйл нь гүн стресстэй адил. Салалтын дараа нэр хаягаа өөрчлөөд нутгаасаа зугтан цөл рүү явмаар ч санагдана. Тэгвэл энэ өвчинд бас ангилал, зэрэг гэж юм байх юм. Яахав дээ, энгийн нэгэн нь салаад нийлээд байж л байна. Тэгтэл нөгөө олны танил нөхдүүд саллаа гэхэд юу болох вэ. Араасаа бөөн папараци дагуулж, орох байх газраа олж ядаад эцэс сүүлдээ үнэнээ хэлээд нэгэнтэй гэрлэнэ. Зарим нь бүр түүгээрээ бахархаж байгаа мэт дурсан ярьж, эргэн уулзалдах ч дуртай. Энэ оддын өвчний нэг мөн үү. Ийм асуулт сүүлийн хэдэн жилд их тавигдах болжээ. Яагаад гэхээр дэлхийн хэмжээний алдартнуудын амьдралын хэв маяг дэндүү задгай, бохир заваан болж байгаатай холбоотой гэдэг. Тэд нийлж байна, салж байна, шалдалж бас садарлаж байна. Хуучин цагт энэ нь их нуугдмал ертөнцөд болж өнгөрдөг байв. Одоо бол тийм биш, хэн дуртайтайгаа оронд орж, тэгээд ханахгүй бол нөгөөх рүү гүйнэ. Сайн дуулж, жүжиглэдэг хүн ер нь байгаа юм уу!!! Удахгүй тэдний хэрэг гэж байхгүй л болох гээд байна шүү. Кибер ертөнц хүлээж байна.

“…Бүх зүйл сайхан эхэлж байтал яг Холливуд шиг муугаар төгслөө дөө”. Энэ нь өнөөгийн залуусын хэлэх дуртай жишээ үг болжээ. Өөрийн амьдралдаа салалтын гашууныг амссан хүний нэг бол Женнифер Энистон. Америкийн армийн фанатуудын шүтээн гэгдэх энэ бүсгүй өнөө цагийн зартай нэгэн эрийн өвөрт таван жилийг өнгөрүүлсэн. Гэтэл Брэд Питт гэгч тэр “харгис эр“ Анжелина гэдэг бүсгүйд ухаан алдаж эхнэрээ өршөөлгүй орхисон. Брэдээс салаад ганцаараа амьдрахыг сурах гэж 35-тай Энистон багагүй сандарсан билээ. “Брэд тийм хүний үнэргүй новш байсныг би хэзээ нэгэн цагт олонд мэдүүлнэ” гэсэн утга бүхий гомдлын үгийг бүсгүй салах шүүх хурал дээр хэлсэн. Папарациуд тэднийг харьцуулж харуулахыг их хичээж байв. Сэтгэл санааны гүн хямралд орон царай зүс алдсан Жэнниферийн “муухай” зургийг тэд олон ч удаа нийтэлсэн дээ. Ашиг ч багагүй олсон. Тэртээ сайхан цагт 14 сая доллараар худалдан авч байсан Беверли Хиллз дэх эдлэнгээ хүртэл Брэдэд “булаалгасан”. Багахан хөрөнгийг л азгүй бүсгүйд үлдээсэн. Тэдэнд сайхан үе байсан. Харин Жоли, Питт хоёрынхоос хэр байсан бол. Энэ талаар хэвлэл мэдээлэл бүгд л өөр өөрийн байр сууриа илэрхийлж байсан даа, хөөрхий.

Тэгвэл түүнийг “амьд үлдэхэд” хэн туслав. “Найзууд”. Энэхүү цуврал нь Женийг жинхнээсээ нэр алдартай, баян болгож өгсөн билээ. Хэдийгээр киноны нэр бэлэг тэмдгийн чанартай байсан ч түүний амьдралд жинхэнэ найзууд, хайр дурлал бий болсон юм. Тэр өөрөө ч ард түмний хайртай охин нь болж ирсэн.

Жинхэнэ найз. Кортни Кокс. Зураг авалтын үеэр танилцсан тэр хоёр бүсгүй өдгөө үй зайгүй найзууд болоод зогсохгүй хөрш эдлэн хүртэл худалдаж авчээ. Хэцүү үед нь Кокс түүнийг нэг хором ч ганцааранг нь орхилгүй сэтгэл санааны үед маш ихээр дэмжин тусалдаг байжээ. Үнэхээр ч хамгийн саарал, хамгийн найдваргүй өдрүүдээ Жени найз бүсгүйндээ өнгөрүүлсэн гэдэг. “Дэл сул яриа” гэсэн инээдмийн кинонд тоглосныхоо дараа тэрээр гэр бүлийн завиа дахин бэлдэх хэрэгтэйг ойлгон дахин гэрээсээ гадагш гарахаар шийджээ. Түүнчлэн “Америк маягийн салалт” кинонд тоглочихоод “-Өө үхсэн хойноо, ийм зүйл байдаг л юм байна. Хэдийгээр энэ кино ч гэсэн надад тохиолдсон зүйл. Тэгсэн би ганцхан өөртөө тусгаад байдаг, хараал идэг. Тэр амьдралыг… Цаашаа алхах хэрэгтэй” хэмээн ихэд зоригтой, өөртөө итгэлтэй болсон шинжтэй мэдэгдэж байлаа.

Шинэ найз. Уг кинонд хамтран тоглосон Винс Вон шүү дээ. Зураг авалт эхлэхээс л тэрээр уйтгартай Женийг инээлгэж, хөгжөөсөөр сүүлдээ… Винс хуримын бөгж гэж 200.000 ам.долларын үнэт эдлэл бэлэглэсэн.

“Салалт гэж миний хувьд юу вэ. Энэ бол дахиад өндөр өсгийт өмсөх боломж юм” хэмээн сенсаацитай салалтынхаа дараа Николь Кидман зоригтойгоор мэдэгдэж байсныг санаж байна. Тэр үнэхээр суллагдсан юм. Николь бол кинонд гардаг шигээ амьдрал дээр тийм ч аз жаргалтай бүсгүй байгаагүй. 1990-ээд оны ахлах ангийн охидын мөрөөдөл байсан залуутай гэрлэж хоёр өргөмөл хүүхдийн эх байсан 10 жилийг тэр аймшигт цаг хугацаа гэдэг. Салалтынхаа шагналд тэрээр 83 саяыг халаасалсан. Тэгээд үлдсэн амьдралдаа дахин богино банзал өмсөж, өндөр өсгийт дээр гунхалзах эрхтэй болсон. Гэхдээ нөгөө гайхал Том Круз гэгч экс-хасбенд огт сэтгэл санаанаас нь гарч өгөхгүй байжээ. Бүр “Оскар”-ын эзэн болоод тайзан дээр байхад нь Николь руу Том утасдахад суудалд байсан зочид мэл гайхаж байв. Эргээд суух гэж байгаа юм уу? Николь эргэж очихгүйгээр сэтгэлээ их барьсан. Тэнд аймшиг бий. Тэгээд цаг хугацаа дурсамжийг эмчлээд өгдөг шүү дээ. Тэр үүнд л итгэж байж. Үнэхээр зүрхэндээ шархтай австраличка хэсэг хугацааны дараа Томыг мартаж чадсан. Олон хүн баяр хүргээд л…түүнд.

Эхэндээ Николь өөртөө “хаягдсан бүсгүй” гэдэг пайз наагаад энд тэндхийн буудал хэсэн амьдарч байлаа. Тэр үедээ бүсгүй шар айраг, дарсныхаа халуунд шөнийн клубт зад наргиад зогсохгүй мэргэжлийнхнээс дутахгүй бүжиглэж өгнө дөө. Танц-пол түүний мэдлийнх байв. Нөгөөтэйгүүр түүнийг ганц шил дарс задлаад хуурч хөөрөх найз бүсгүйчүүдгүй хэмээдэг. Яагаад гэхээр “харгис Том” эхнэрээ хэзээ ч ганцааранг нь олны хүрээнд оруулдаггүй байж л дээ. Биеийнхээ нэг хэсгийг аль хэдийнэ булшлагдсан гэж үздэг энэ бүсгүй тийм ихээр зовсон гэж үү дээ хэмээн гайхах эсвэл тэр муу Том мудакийг ганц «…» гэх эрчүүд олон байгаа биз.

Дараагийн амьдралын эрэл. Тийм том хэмжээний нэр алдартай жүжигчин бүсгүй амьдралын ханиа олно гэдэг хэцүү л дээ. Сонголт дээрээс дарамт шахалт ихтэй байх нь ойлгомжтой. Гэхдээ тэр үлдсэн амьдралаа “светский жизнь” хэлбэрээр өнгөрүүлэхийг хүсээгүй. Түүнд амьдралын бас уран бүтээлийн хамтрагч, дотны нөхөр хэрэгтэй байсан. Харин тэр нь Кейт Урбан гэдгийг өдгөө дэлхий мэддэг болоод байгаа билээ. Тэд гэрлэсэн.

Таны хувьд салалтын хэцүү үеийг яаж давах вэ. Доорх вариантуудад хариулаарай.

01. жинхэнэ найзаа олно.
02. толгой даахгүй ажилд дарагдана.
03. инээдмийн гэх форматтай, өрөвдөлтэй амьтан болно
04. ажлынхаа ухаалаг залууг уургална.
05. хоббигоо идэвхжүүлнэ
06. ганцаардлын гайхамшгийг мэдэрнэ
07. ойр дотныхон туслана
08. романтик аялалд…

Нийтэлсэн: Р.Слава

Холливуд маягийн салалт  
Үзсэн: 2598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-19 10:28
Надад таалагдаж байна. Өөрөө ажилгүй царайлж орж уншчихаад бусдыг юунд зүхээд байгаан... тэнэг мал.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-19 09:18
энэ нэг холливуд салалт нийлэлт бичсэн ажилгүй нөхөр бүр залхааж байна шүү чи эр хүн юм бол эх орондоо хэрэгтэй нэг ч болсон нийтлэл сараач
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2015-11-19 08:44
Keit urban ch bas nikoliig huursan daa

Бидэнтэй нэгдээрэй