
Улсын хэмжээнд нэг сая 400 мянган тонн байгалийн хадлан шаардлагатай. Одоогийн байдлаар 30 хувийг бэлтгээд байна. Ирэх өвөл өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул аймаг сумд нөөцөө сайн бэлтгэх хэрэгтэй гэж Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн дэд сайд Ц.Туваан онцоллоо. Ирэх өвөл олон жилийн дунджаас хүйтэн, хүнд өвөл болж болзошгүй гэсэн мэдээг “Цаг уур орчны шинжилгээний газар”-аас өгч байна. Хадлан бэлтгэлийн үеэр хур бороо ихтэй байгаа нь малчдад өвлийн бэлтгэлээ базаахад хүндрэл учруулж байна гэж салбар яамнаас мэдэгдлээ.
Өвөлжилт хүндэрч болзошгүй тул бэлтгэлээ сайн базаахыг анхаарууллаа | ||
Үзсэн: 1337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.