
УИХ-ын дэд дарга М.Энхболдын урилгаар Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Богд хааны ордон музейд зочиллоо. Хатагтай Янь Зюньчи болон төлөөлөгчид Богд хааны ордон музейн зуны болон өвлийн өргөөнүүдтэй танилцаж, музейд байрлах эртний ховор нандин үзмэрүүдийг үзэж сонирхлоо.
1639-1924 он хүртэл 285 жилийн хугацаанд Монголд “Богд хаан”-аар 8 хүнийг тодруулан өргөмжилж байсан аж. Энэ музей бол хамгийн сүүлчийн Богд болох YIII Богдын өвлийн ордон болон сүм хийд юм. Хийд 1893-1903 оны хооронд баригдсан 7 ордонтой. 1911 оны 12 дугаар сарын 29-нд YIII Богд гэгээн Жавзандамба хутагтыг “Монгол улсын шашин төр хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаан”-д өргөмжилж, ёслол үйлджээ.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал маргааш өндөрлөх юм.
Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид Богд хааны ордон музейд зочиллоо | ||
Үзсэн: 261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.