Шууд Chart

Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд санал авахаар хүргүүлэв

2015-11-24 17:50:13

УИХ-ын дарга өнгөрсөн онд  Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт,  УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нараар ахлуулсан, нийт 15 гишүүн ажилласан юм.

Тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт Засгийн газрын бүх яамдын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга нар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон баг ажиллаж Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын судалгааг гаргасан юм. Ийнхүү эхний шатны ажил дууссаны дараа УИХ-ын даргын захирамжаар ажлын дэд хэсгийн шинэчлэн байгуулж, салбарын тэргүүлэх эрдэмтэн, бодлого судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан. Ажлын хэсэг “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж дуусч, санал авахаар өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн байна.

Түүнчлэн УИХ, Төрийн байгуулалтын байнгын хорооноос 11 дүгээр сарын 27-ны баасан гарагт Төрийн ордонд “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг эрдэмтэн, судлаачид, бизнесийн байгууллагын төлөөлөл, улс төрийн нам, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулах ажээ.


Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд санал авахаар хүргүүлэв  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй