Шууд Chart

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоол батлав

2015-11-26 16:12:34

Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар  “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тогтоолын төсөлд Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь салбарын нэг мөн гэдгийг, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ гэдгийг тус тус тогтоож өгсөн байна.

Мөн Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой зохицуулалтаар төрөөс дэмжихдээ хүн амыг шим тэжээллэг, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй хангасан байх, хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулсан байх, үйлдвэрлэл нь судалгаа ба хөгжилд тулгуурласан байх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, хамгаалсан байх, үйлдвэрлэлийг өртгийн сүлжээгээр хөгжүүлсэн байх,  эрсдлийг бууруулахад чиглэгдсэн байх зэрэг зарчмыг баримтлахаар заажээ.

Ийнхүү баталсан тогтоолыг ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоол батлав  
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй