
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хийхдээ, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар танилцууллаа. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хугацаанд УИХ-д танилцуулах, Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай, Хот байгуулалтын тухай хуультай уялдуулан боловсруулах, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газар баталдаг байх, “Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлэн боловсруулсан улсын болон орон нутгийн төсвийг богино хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигт оруулах”, “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалтай уялдуулан боловсруулах”, “үндэсний хөтөлбөрийн жагсаалтыг батлахдаа өмнө батлагдсан ижил төстэй үндэсний хөтөлбөрийн үндсэн зорилт, агуулгыг хадгалах” гэсэн зэрэг саналыг тус тус тусгасан тухай тэрээр танилцууллаа.
Төслийг хэлэлцэх явцад, тухайлбал, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулах ажлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна.” гэсэн саналыг гишүүд дэмжиж улмаар төсөлд тусгахаар болов.
Энэ хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар бүхэлд нь баталлаа.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг батлав | ||
Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.