Шууд Chart

Б.Чимидийн нэрэмжит шагналд 5 бүтээлийн нэрийг дэвшүүлэв

2015-12-01 14:56:37

УИХ-ын даргын захирамжаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор олгож эхэлсэн билээ.

Бяраагийн Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналын анхны эзнээр Монгол Улсын гавьяат хуульч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тодорч байсан бол хоёр дахь удаагийн шалгаруулалтад таван бүтээлийг УИХ-ын Тамгын газарт ирүүлжээ. Үүнд, “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь“ Л.Галбаатар /2015 он/, “Эрх зүйн онол” Б.Баярсайхан /2010 он/, “Үндсэн хуульт ёсны хөгжил, түүний чиг хандлага” Ч.Өнөрбаяр /2014 он, “Монгол Улсын төр, эрх зүйн түүх” И.Дашням /Дэд боть 2011 он/ болон С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг” /4 дэх хэвлэлт 2015 он/ зэрэг бүтээл багтсан байна.

 

 


Б.Чимидийн нэрэмжит шагналд 5 бүтээлийн нэрийг дэвшүүлэв  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй