
Өнөөдөр үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Тухайлбал, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 78 хувийн саналаар баталсан. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 74.6 хувийн саналаар баталсан.
Үүнээс гадна “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталлаа. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Зарим хуулиудыг батлав | ||
Үзсэн: 472 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.