Шууд Chart

Би хэдэн шүдтэй вэ

2015-12-08 12:29:23

Монголын Үндэсний олон нийтийн радио олон төрлийн зайн сургалтын нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдгийн нэг нь “Радио цэцэрлэг” зайны сургалтын хичээл юм. Энэ удаагийн хичээлд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн багш Б.Бурмаа хөтөлж, тус цэцэрлэгийн ахлах "Б" бүлгийн бяцхан жаалууд оролцов. Б.Бурмаа нь 2014 - 2015 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх боловсролын ур чадварын аварга багш юм. Түүний хичээлүүд нь сургалтын цөм хөтөлбөрийн жишиг болсон гэдгээрээ онцлогтой аж. Түүний өнөөдрийн заах хичээл "Би хэдэн шүдтэй вэ"  сэдвээр өрнөж, радио долгионоор цацагдана.

Б.Бурмаа багшаас хичээлийн сэдвийн талаар тодруулахад, "Шүдний эрүүл мэнд гэдэг нь өнөөгийн үед нэн эмзэг асуудал болж байгаа учир манай цэцэрлэгийн хувьд энэ сэдвийг сонгож авлаа. Энэ сэдвээрээ 2014-2015 оны хичээлийн жилийн ур чадварын тэмцээнд оролцсон" гэж ярилаа.

“Радио цэцэрлэг” хичээлийн гол зорилго хот, хөдөөгийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд зайнаас боловсрол олгоход оршдог бөгөөд эрхэм сонсогч та бүхэн энэхүү хичээлийг мягмар, лхагва гараг бүр өглөө 10.05 минутаас хүлээн авах боломжтой юм.


Би хэдэн шүдтэй вэ  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй