Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай хэлэлцүүлэг боллоо

2015-12-09 14:53:37
Error loading player: No playable sources found

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Эрүүл мэнд, спортын яамтай хамтран Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нээж үг хэлсэн. Мөн  Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хэлэлцүүлэгт оролцогчдод хандан үг хэлсэн юм.

Мөн энэ үеэр  УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эмнэлгийн засаглалын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг хэрхэн сайжруулах тухай” сэдэвт илтгэл тавьсан бол Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд танилцууллаа. Түүнчлэн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Одонтуяа, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон холбогдох албаны төлөөлөгчид оролцож хэлэлцүүлэг өрнүүлэн, харилцан санал солилцсон юм.


Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй