
УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр “Найрамдлын галт тэрэг-2015” үйл ажиллагаанд оролцож буй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Дэд дарга Л.Цог уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг урилаа. ОХУ-ын Залуучуудын хэрэг эрхлэх агентлаг, БНХАУ-ын Залуучууд хариуцсан хорооноос зохион байгуулж буй “Найрамдлын галт тэрэг-2015” арга хэмжээ нь 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-ын Санкт-Петербург хотоос энэ оны 11 дүгээр сарын 29-нд гараагаа эхлэн 12 дугаар сарын 9-нд Улаабаатар хотод хүрэлцэн ирж улмаар БНХАУ руу аяллаа үргэлжлүүлэн Бээжин хотод ажлын гэрээ хэлэлцээрүүд хийснээр өндөрлөх аж.
Монголын талаас “Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллага энэхүү арга хэмжээнд хамтран оролцож байгаа бөгөөд тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Д.Даш байгууллагынхаа талаар болон “Найрамдлын галт тэрэг-2015” үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.
“Найрамдлын галт тэрэг-2015” үйл ажиллагааны оролцогчидтой уулзав | ||
Үзсэн: 415 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.