Шууд Chart

Венесуэлийн Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавина

2015-12-10 12:36:09

Венесуэлийн эрх баригч Социалист нам парламентын сонгуульд ялагдал хүлээсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Николас Мадуро Засгийн газартаа халаа сэлгээ хийхээр болжээ. Мөн тэрээр сөрөг хүчний намын улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд хориг тавина гэдгээ мэдэгдсэн байна.

Венесуэлийн Ерөнхийлөгч энэ сарын 31-нээс өмнө Засгийн газартаа халаа сэлгээ хийхээс гадна 12 гишүүнтэй шинэ үндсэн хуулийн цэц томилох юм байна. Сөрөг хүчний нам гуравны хоёрыг бүрдүүлэх шинэ парламент ирэх сарын 1-нээс тангарагаа өргөж, ажлаа эхлүүлнэ. Николас Мадурогийн нам ням гарагт болсон сонгуулиар дөнгөж 55 суудал авч, 1999 онд Ерөнхийлөгч агсан Уго Чавес үнэмлэхүй олонхоор хууль тогтоох байгууллагаа бүрдүүлж байснаас хойш анх удаа үндэсний ассамблейн эрх мэдлийг сөрөг хүчиндээ алдаж байна.

Сөрөг хүчний нам нь 2014 онд 40 гаруй хүний аминд хүрсэн Засгийн газрын эсрэг хөдөлгөөн удирдсан үндэслэлээр хоригдож байгаа улс төрчдийг суллахыг зорьж байгаа. Гэвч Ерөнхийлөгч Мадуро хүний эрхийг зөрчигсдийг суллах агуулгатай ямар ч өршөөлийн хуулийг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байна. Гэхдээ нэгэнт сөрөг хүчний нам хууль тогтоох байгууллагадаа олонх болж байгаа учраас Ерөнхийлөгчийн шийдвэр хүчгүйдэж магадгүй гэж ажиглагчид харж байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Венесуэлийн Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавина  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй