Шууд Chart

АНУ БНАСАУ-ын банк, тээврийн компаниудад хориг тавив

2015-12-11 10:37:48

АНУ БНАСАУ-ын банкны удирдлагууд болон ачаа тээврийн компаниудыг зэвсгийн хууль бус наймаанд оролцсон үндэслэлээр хориг арга хэмжээнд оруулж байна. АНУ-ын сангийн яам Умард Солонгосын Танчхон арилжааны банкны Вьетнам, Сирид ажилладаг зургаан төлөөлөгчид хориг арга хэмжээ тогтоож байгаагаа зарласан байна. 

Умардын арилжааны банкны тэдгээр төлөөлөгч АНУ-ын өмнөх хориг арга хэмжээнд орсон Умард Солонгосын санхүүгийн байгууллагуудын нэрийн өмнөөс ажиллаж, гадагш нь мөнгө гуйвуулсан гэж АНУ-ын сангийн яам үзэж байна. Мөн Умард Солонгосын ачаа тээврийн гурван компанийг Америкийн эдийн засгийн хоригт багтсан компаниудын өмнөөс зэвсэг тээвэрлэж, зэвсэгтэй холбоотой бараа материалыг тээвэрлэсэн гэсэн шалтгаанаар хоригт багтаажээ. АНУ эдгээр хувь хүн компаниудын АНУ дахь хөрөнгийг царцааж, АНУ-тай санхүүгийн харилцаатай байхыг хоригложээ.

Америкийн засгийн газар Умард Солонгосын үй олноор хөнөөх зэвсгийг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх сүлжээг илрүүлж, хориг тавихаар шийдвэрлэсэн юм. Үүний өмнө АНУ-ын төрийн департамент баллистик пуужин туршсан үндэслэлээр Умард Солонгосын цэргийн нэг нэгжийг хар жагсаалтанд оруулж байгаагаа зарласан юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

АНУ БНАСАУ-ын банк, тээврийн компаниудад хориг тавив  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй