Шууд Chart

Энэтхэг, Пакистан энхийн хэлэлцээгээ сэргээнэ

2015-12-11 10:46:26

Энэтхэг, Пакистаны эрх баригчид 2012 онд мухардалд орсон энхийн хэлэлцээг сэргээхээр тохирлоо. Пакистаны Исламабад хотноо болсон бүс нутгийн бага хурлын үеэр Энэтхэг, Пакистаны Гадаад хэргийн сайдууд албан ёсны хэлэлцээ хийж, дээрх тохиролцоонд хүрсэн байна.

Хоёр орны Гадаад хэргийн сайдууд энхийн хэлэлцээний гол асуудлуудыг тодорхойлж, товыг гаргахаар ойрын үед уулзалт хийхээр болжээ. Энэхүү хэлэлцээнд 1947 онд Их Британиас тусгаар тогтнолоо зарласнаас хойш Энэтхэг, Пакистаны хооронд мөргөлдөөнд хүргэх болсон Кашмирын бүс нутгийн асуудал багтах нь тодорхой байна. Кашмирын бүс нутгийг Энэтхэг, Пакистаны аль, аль нь бүхэлд нь өөрийн газар нутгаа гэж үздэгээс энэ хоёр улс 60 гаруй жил газар нутгийн маргаантай байж ирсэн.

Энэтхэгийн хувьд Пакистанаас худалдааны харилцаагаа улам тэлэх, визийн дэглэмийг чөлөөлөх, Шинэ Дэли Кабулынэ хооронд худалдаа эрхлэгчдэд дамжин өнгөрөх эрх олгох, Кашмир Афганистанд халдлага үйлддэг зэвсэгт бүлэглэлүүдийг дарах зэрэг шаардлагыг тавьдаг юм. Хэрвээ энэ удаад хоёр тал маргаан зөрчлөө арилгах замын зургаа гаргавал олон жил сунжирсан газар нутгийн маргаанаа цэглэх үйл явц урагшлах ач холбогдолтой гэж ажиглагчид харж байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Энэтхэг, Пакистан энхийн хэлэлцээгээ сэргээнэ  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй