Шууд Chart

ОХУ-ын байлдааны хөлөг онгоц Туркийн онгоц руу гал нээв

2015-12-14 13:09:29

Өчигдөр ОХУ-ын армийн хүчний бөмбөгдөгч онгоц Эгийн тэнгист Туркийн загас агнуурын онгоц руу анхааруулах зорилгоор гал нээсэн тухай Оросын батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Туркийн загас агнуурын онгоц урьдчилж өгсөн анхааруулгуудыг үл ойшоон, Оросын байлдааны онгоцонд 600 метрийн зайд ойртож очсон учраас анхааруулга болгож гал нээсэн гэдэг тайлбарыг Оросын батлан хамгаалах яамнаас өгсөн байна.

Туркийн онгоц Оросын байлдааны онгоцноос анхааруулга өгч, гал нээсний дараа чиглэлээ өөрчилжээ. Туркийн онгоцон дээр ямар нэг байдлаар хүн гэмтэж шархадсан тохиолдол гараагүй байна. Тухайн үед Оросын байлдааны усан онгоц Грекийн Лемнос арлын ойролцоо 22 км-ийн зайд зангуугаа буулгасан байжээ. ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Анатоли Антонов энэ үйл явдалтай холбогдуулан Москва дахь Туркийн элчин сайдын яамны цэргийн атташег дуудаж, тайлбар авсан байна. Энэ үйл явдал Туркийн армийнхан ОХУ-ын цэргийн онгоцыг сүйрүүлснээс үүдэн хоёр орны харилцаа муудсан үед болсон нь олон улсын анхаарлыг багагүй татаж байгаа юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ОХУ-ын байлдааны хөлөг онгоц Туркийн онгоц руу гал нээв  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй