
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр өнгөрсөн сард иргэдээс ирсэн өргөдлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрээр "Улсын Их Хуралд 2015 оны 11 дүгээр сард нийт 262 өргөдөл ирүүлснээс 19 буюу 7 хувь нь иргэдийн санал, 189 ахуйн шинжтэй хувийн асуудлаар, 2 гомдол, 1 шаардлага ирүүлснээс Улсын Их Хурлын дарга, гишүүдэд 199 өргөдөл, Өргөдлийн байнгын хороонд 63 өргөдөл ирүүлжээ" гэлээ.
Түүнчлэн энэ хугацаанд 71 хүсэлт буюу 27 хувийг судлан тодорхой хариу өгч, 52 өргөдөл буюу 19 хувь нь судалгааны шатанд байгаагаас нийт 139 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна гэв.
Иргэдээс ирүүлсэн өргөдлийг агуулгаар нь ангилбал:
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын асуудлаар 1,
2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын асуудлаар 7,
3. Гадаад хэргийн асуудлаар 3,
4. Төсөв, санхүүгийн асуудлаар 4,
5. Хууль зүйн асуудлаар 46,
6. Аж үйлдвэрийн асуудлаар 3,
7. Барилга, хот байгуулалтын асуудлаар 12,
8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудлаар 11,
9. Уул уурхайн асуудал 2,
10. Хөдөлмөрийн асуудал 18,
11. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлаар 96,
12. Хүнс, хөдөө аж ахуйн асуудлаар 1,
13. Эрүүл мэнд, спортын асуудлаар таван өргөдөл тус тус ирүүлсэн байна гэж Байнгын хорооны дарга танилцуулав.
Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
Өнгөрсөн сард иргэдээс УИХ-д 262 өргөдөл ирүүлжээ | ||
Үзсэн: 531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.