Шууд Chart

Бразилчууд ерөнхийлөгчдөө хариуцлага тооцохыг шаардсаар байна

2015-12-14 15:44:12

Өчигдөр Бразилын хэд хэдэн хотын иргэд ерөнхийлөгч Дилма Руссеффд хариуцлага тооцохыг Конгрессоос шаардан, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Бразилын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн өмсгөлийг өмссөн олон зуун иргэн Сан Пауло, Рио де Жанейро зэрэг хотуудад жагсаж, авилга хээл хахуульд холбогдсоных нь төлөө ерөнхийлөгчдөө хариуцлага тооцохыг шаардсан байна.

Жагсагчид төрийн мэдлийн газрын тосны компанийн авилга, хээл хахуулийн дуулианд ерөнхийлөгч болон түүний нам оролцсон нь улс төрийн хариуцлага алдсан үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ сарын эхээр Бразилын парламентын доод танхимын дарга Эдуардо ерөнхийлөгч Руссеффийн Засгийн газар төрийн банкны хөрөнгийг төсвийн цоорхой нөхөхөд ашиглаж, төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, ерөнхийлөгчид хариуцлага тооцохыг хуулийн байгууллагаас хүссэн юм.

Бразилын дээд шүүх Конгресс нь ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх тусгай комисс байгуулах асуудлыг судалж байгаа учраас хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулаад байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Бразилчууд ерөнхийлөгчдөө хариуцлага тооцохыг шаардсаар байна  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй