Шууд Chart

Парис хот аюулгүй байдлаа чангатгасан хэвээр байна

2015-12-14 16:14:43

Францын нийслэл Парис хот террорист халдлага болоод нэг сар өнгөрч байгаа ч сонор сэрэмжтэй хэвээр байна. Өнгөрсөн 11дүгээр сарын 13-ны өдөр Францын нийслэл Парис хотноо найман байрлалд алан хядах ажиллагаа болж, 130 хүн амь үрэгдсэн юм. Францын эрүүл мэндийн яамны мэдээгээр халдлагын үеэр шархадсан 60 гаруй хүн одоо болтол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Францын засгийн газар алан хядах ажиллагаанаас хойш нийслэл Парис хотын аюулгүй байдлыг чангатгаад байгаа. Улс орон даяар зарласан онц байдал ирэх хоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

Хэдийгээр Парис хотын аюулгүй байдалд олон хүн санаа зовниж байсан ч Францын эрх баригчид Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг аюулгүй байдлын өндөр түвшинд, амжилттай зохион байгууллаа. Мөн өчигдөр Парис хотын иргэд алан хядах ажиллагаа болсон газруудад очиж,  хохирогчдын дурсгалыг хүндэтгэжээ.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Парис хот аюулгүй байдлаа чангатгасан хэвээр байна  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй