Шууд Chart

ХКН-ыг шүүмжилснийхээ төлөө шүүхэд дуудагдав

2015-12-15 10:13:51

Хятадын олонд нэр хүндтэй, хүний эрхийн хуульч Пу Чжицяны эрх баригч Коммунист намыг шүүмжилсэн агуулгатай мэдээлэл нийгмийн сүлжээгээр тараасан гэх үндэслэлтэй хэргийн шүүх хурал Бээжин хотын дунд шатны шүүхэд болж байна.

Хүний эрхийн хуульчид үүсгэсэн хэрэг Хятадын Твиттер гэгддэг Вейбо цахим сайтад Төвд, Уйгарын үндэсний цөөнх иргэдийг чиглэсэн коммунист намын бодлогыг шүүмжилсэн агуулгатай санал сэтгэгдэл бичсэнтэй холбоотой гэнэ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Пу Чжицянд үүсгэсэн хэргийг улс төрийн хавчлага гэж үзэж, Хятадын эрх баригчдыг шүүмжилжээ. Шүүх хурал эхлэхийн өмнө цагдаа нар Пу Чжицяны дэмжигчид болон сэтгүүлчдийг шүүхийн танхимаас гаргажээ.

Дэмжигчид нь түүнийг гэм буруугүй гэж үзэж байгаа ч зарим иргэдийн хувьд Хятадын Засгийн газар нэр хүндээ унагахыг хүсэхгүй нь тодорхой учраас түүнд ял оноож болзошгүй гэж болгоомжилж байгаа ажээ. Пу Чжицяны хувьд үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд Хятадын алдарт зураач Ай Вей Вейгийн татвараас зайлсхийсэн хэрэг дээр ажиллаж байсан юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ХКН-ыг шүүмжилснийхээ төлөө шүүхэд дуудагдав  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй