Шууд Chart

Швед Жулиан Ассанжаас мэдүүлэг авч магадгүй

2015-12-15 10:18:53

Эквадор улс Шведийн цагдаа, прокурорынхон Викиликс цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжаас Лондон дахь элчин сайдын яаманд нь байцаалт авахыг зөвшөөрчээ. Гэхдээ Жулиан Ассанж Швед, Британийн аль аль нь үндсэн эрх ялангуяа Эквадорын олгосон орогнох эрхийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна.

Австралийн иргэн Жулиан Ассанж 2010 онд "хоёр эмэгтэйг хүчирхийлсэн" гэх үндэслэлээр буруутгагдсан бөгөөд тэрээр Шведийн прокуроруудын буруутгасан үндэслэлийг няцааж "Швед шударга бусаар шүүх зорилгоор АНУ руу шилжүүлж магадгүй" хэмээн болгоомжилж, Эквадороос тусламж эрсэн. 2010 онд Викиликс цахим хуудас АНУ-ын Засгийн газрын нууцийн зэрэглэлтэй олон мянган баримт мэдээллийг олон нийтэд дэлгэсэн.

Их Британийн Засгийн газар "Жулиан Ассанжийг элчин сайдын яамандаа орогнуулж, түүнийг хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхэд саад боллоо" гэж Эквадор улсыг буруутгаж байгаа юм.Түүнчлэн Шведийн тал шинэ он гартал Жулиан Ассанжаас мэдүүлэг авахгүй байж магадлалтай. Учир нь үндсэн тохиролцоог Эквадорын талтай хийсэн ч нэмж тохиролцох, зөвшилцөх асуудал байгаа тухай Британийн хэвлэлд мэдээлжээ.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Швед Жулиан Ассанжаас мэдүүлэг авч магадгүй  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй