Шууд Chart

Саудын Арабд анх удаа эмэгтэйчүүд орон нутгийн захиргаанд суудалтай болов

2015-12-15 10:27:54

Саудын Арабын орон нутгийн засаг захиргаанд анх удаа эмэгтэйчүүд суудал авлаа. Тус улсын эрх баригчид орон нутгийн энэ удаагийн сонгуульд анх удаа эмэгтэйчүүдэд санал өгөх, нэр дэвших эрх олгосон юм. Сонгуулийн үр дүнд сонгогчид мужийн зөвлөлд нэр дэвшсэн 900 гаруй эмэгтэйгээс 20-д нь итгэл хүлээлгэж, саналаа өгчээ. Улс орон даяар мужийн 284 зөвлөлийн 2100 гаруй суудлын төлөөх өрсөлдөөнд анх удаа 900 гаруй эмэгтэй нэр дэвшиж, өрсөлдсөн байна.

Орон нутгийн сонгуульд санал өгөх эрхтэй бүх сонгогчдын 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байсан. Орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүд олон нийтийн сүлжээ ашиглах, эрэгтэй дэмжигчидтэйгээ хамтран ажиллах замаар өөрсдийн дэмжлэгээ нэмэгдүүлжээ.

Саудын Арабын ард түмэн Исламын шашны хатуу дэг жаягт захирагддаг. Энэ улсад эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоо бусад улс орнуудынхаас хамгийн доод түвшинд байдаг юм. Мөн Саудын Арабын Хаант улс нь эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг хориглодог дэлхийн цорын ганц улс юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Саудын Арабд анх удаа эмэгтэйчүүд орон нутгийн захиргаанд суудалтай болов  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй