Шууд Chart

АНУ "Исламын улс" бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг өргөжүүлэхийг уриалав

2015-12-16 09:29:41

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. АНУ-ын тэргүүлж байгаа олон улсын эвсэл "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн хяналтаас тодорхой хэмжээний газар нутгийг эргүүлж авсан ч гэсэн тус бүлэглэлийг дарахад цэргийн ажиллагааг тэлэх шаардлага тулгарч байна гэж Барак Обама мэдэгдлээ.

Тэрээр Даваа гарагт Пентагонд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр энэхүү уриалгыг гаргажээ. АНУ болон түүний холбоотон болж байгаа улс орнууд "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн нөлөө бүхий хэд хэдэн удирдагчыг хөнөөж, 9 мянга гаруй удаа агаараас цохилт өгсөн. Тус бүлэглэл Иракд хянаж байсан газар нутгийн хүн ам шигүү амьдардаг хэсгийн 40 хувийг хяналтаасаа алдсан, үүнд Иракийн хуурай замын цэргийн хүчний давшилт ч багагүй хувь нэмэр оруулсан гэж Цагаан ордоны тэргүүн онцолжээ.

Мөн ерөнхийлөгч Барак Обама цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлэхийг эвслийн түнш орнуудаасаа хүсэх зорилгоор энэ долоо хоногт батлан хамгаалахын сайд Эштон Картерыг Ойрхи Дорнод руу явуулахаар төлөвлөж байгаа юм. Энэ сарын эхээр АНУ-ын Калирфорни мужид алан хядах ажиллагаа болсны дараа Цагаан ордон "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн эсрэг сул бодлого барьж байна гэж ард түмнээсээ шүүмжлэл хүртсэн юм. Иймд ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын цэргийн ажиллагааг өргөжүүлэх замаар өөрийн стратегийг хамгаалах оролдлого хийж байна гэж ажиглагчид дүгнэж байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

АНУ "Исламын улс" бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг өргөжүүлэхийг уриалав  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-16 09:36
hutsawaa

Бидэнтэй нэгдээрэй