Шууд Chart

Туркт мөргөлдөөн болов

2015-12-16 09:36:32

Туркийн засгийн газар Курдын Дияарбакир хотын нэг дүүрэгт тогтоосон хөл хориог эсэргүүцсэн 5000 гаруй хүний эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар Курдуудтэй мөргөлдөөн үүсгэжээ. Туркийн хүний эрхийн холбооны мэдээлснээр энэхүү мөргөлдөөний үеэр хоёр хүн амь насаа алдсан байна.

Туркийн цагдаа нар Туркийн Курдыг дэмжигч улс төрийн намын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд даралттай ус цацаж, Дияарбакир хотын зам дээр гал тавьж, хориг хаалт тавьсан бүлэг хүмүүсийг тараахыг завдсан ч тэд цагдаа нарыг эсэргүүцсэнээс ийнхүү мөргөлдөөнд хүрчээ.  Энэ хооронд Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу засгийн газар нь алан хядах ажиллагаатай тэмцэх үйл ажиллагааны үеэр энгийн иргэд үрэгдэхээс сэргийлж, Дияарбакир хотод хөл хорио тогтоосон гэсэн тайлбар хйижээ.

Туркийн засгийн газар сүүлийн хэдэн өдөр цагдаа, аюулгүйн хүчнийхэн Курдуудтэй тэмцэж байгаатай холбогдуулан зүүн өмнөд хотууд, дүүргүүдэд 24 цагийн хөл хорио тогтоогоод байсан юм. Курдыг дэмжигч Ард түмний ардчилал намын мэдээлж байгаагаар өнгөрсөн наймдугаар сараас хойш Туркийн 17 газарт тогтоосон хөл хорионы үеэр аюулгүйн хүчнийхний гарт 63 энгийн иргэн амь үрэгдсэн банйа. Европын хүыний эрхийн байгууллага Туркд тогтоосон хөл хорионд ихээхэн түгшиж санаа зовж байгаагаа илэрхийлж, Туркийн эрх баригчдыг хүнийг эрхийг хүндэтгэхийг уриалсан байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Туркт мөргөлдөөн болов  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй