Шууд Chart

Турк Иракаас цэргийнхээ тодорхой хэсгийг эргүүлж татна

2015-12-16 09:52:21

Турк улс Курдууд болон Суннитүүдийг сургахад дэмжлэг үзүүлэх үүднээс өнгөрсөн оноос хойш Иракийн хойд бүсийн "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн хяналтанд байгаа Мосул хотын ойролцоо цэргээ байруулсан. Гэвч Туркийн засгийн газар энэ сарын эхээр тус бүсэд нэмэлт цэргийн хүч илгээсэн нь Багдадын дургуйцлыг төрүүлж, асуудал улс төрийн хүрээнд хурцдаад байгаа юм.

Үүний өмнө Иракийн эрх баригчид газар нутгаас нь цэргээ нэн даруй гаргах тулган шаардлагыг Туркийн талд өгч, НАТО-д хүртэл хандахаа мэдэгдсэний дараа Туркийн засгийн газар цэргийн бие бүрэлдэхүүнээсээ эргүүлж татахаар шийдвэрлэсэн. Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу цэргийн бүрэлдэхүүнээ шинээр бүрдүүлэхтэй холбогдуулан Иракийн хойд бүсээс цэргийнхээ зарим хэсгийг эргүүлж татахаар болсон гэсэн тайлбарыг өгөөд байгаа.

Тэгвэл Даваа гарагийн өглөө Туркийн ачааны автомашины цуваа Иракийн хойд Курдийн бүс нутагт хүрчээ. Шинжээчид эдгээр ачааны автомашины цуваа Иракийн хойд нутагт байрлуулсан Туркийн армийн танкуудыг ачих зорилготой яваа байж магадгүй гэж таамаглаж байна. Туркийн цэргүүд яг эргээд эх орон руугаа явах уу эсвэл Иракийн Курд мужид байрлах уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Турк Иракаас цэргийнхээ тодорхой хэсгийг эргүүлж татна  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй