Шууд Chart

Иран АНУ-аас зарим барааг импортлохыг хориглоно

2015-12-16 10:32:47

Иран улс эдийн засагт нь тавьсан олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсаны дараа АНУ-ын 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортонд хориг тогтооно гэдгээ мэдэгджээ. Ираны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар,  Ираны засаг захиргаа АНУ-д үйлдвэрлэгдсэн 227 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын хоригт оруулахаар жагсаасан байна.

Ираны эрх баригчид засгийн газрын энэ шийдвэрийг мужийн засаг захиргаа руугаа аль хэдийн явуулжээ. Иран улс хориг арга хэмжээг цуцалсны дараа гадны улс орнуудтай худалдаагаа сэргээж, улмаар АНУ-ын импортын их урсгалыг хязгаарлах зорилготой байгаа ажээ. Иран улс өнгөрсөн долоодугаар сард дэлхийн хүчирхэг зургаан улстай байгуулсан цөмийн гэрээний дагуу цөмийн хөтөлбөрөө зогсоох үйл явцыг түргэсгэж, хариуд нь олон улс Тегеранд тавьсан эдийн засгийн хоригийг цуцлах ёстой байсан юм.

Ираны дээрх шийдвэр тус улсын төр засгийн эрх мэдэлд шашны хатуу чиг шугам баримтлагчид гарсантай холбоотой байхыг ажиглагчид үгүйсгэхгүй  байна. Учир нь Ираны хатуу чиг шугам баримтлагчид ерөнхийлөгч Хассан Роуханигийн удирдлаган дор АНУ хоёр талт худалдааг нэмэгдүүлэх нь Иран улс нөлөөгөө алдах эрсдэлтэй гэж болгоомжлох болсон юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Иран АНУ-аас зарим барааг импортлохыг хориглоно  
Үзсэн: 1402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй