Шууд Chart

Балтийн улсууд Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлэв

2015-12-16 10:47:44

Эстони, Латви, Литва, Польш, Украины батлан хамгаалах салбарын төлөөлөгчид улс хоорондын цэрэг армийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар уулзалт хийжээ. Киев хотноо болсон дугуй ширээний уулзалтын дараа Украины батлан хамгаалахын сайд Украины тал зүүн бүс нутагт энх тайван тогтоох тухай Минскийн гэрээний дагуух нөхцөл шаардлагуудыг бүгдийг биелүүлж, дагаж мөрдөж байгааг онцолж мэдэгдсэн байна.

Хэдийгээр талууд тохирч, Минск хотноо гэрээ байгуулсан ч Украины зүүн бүс нутагт өнөөдрийн байдлаар Украины засгийн газрын арми, ОХУ-ыг дэмжигч босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн намжаагүй байгаа юм. Иймд Эстони, Латви, Литва, Польш зэрэг орнууд Украинтай хамтарч ажиллах, дэмжихэд бэлэн байгаа гэдгээ Батлан хамгаалах хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэлдээ онцолжээ.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Балтийн улсууд Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлэв  
Үзсэн: 1423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2015-12-16 12:43
энэ 5 улсыг Германы фашистууд эзлэн түрэмгийлж, галдан шатааж байхад нь Оросууд аварч аминд нь орсоныг тэдний түүх гэрчилнэ дээ. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг л болж байх шив дээ....

Бидэнтэй нэгдээрэй