Шууд Chart

Хоёр Солонгосыг харьцуулахуй...

2015-12-16 11:06:22

Хоёр Солонгосын хоорондох ялгаатай байдлыг харуулсан хэд хэдэн статистик үзүүлэлтийг Өмнөд Солонгост өчигдөр нийтлэгдсэн мэдээ баримтад дэлгэжээ.

Эндээс тодруулбал, өнгөрсөн 2014 онд Умард Солонгост гар утас хэрэглэгч 2.8 сая хүн байсан байна. Энэ нь дунджаар 100 хүн тутмын 11 нь гар утастай гэсэн үг болж байгаа юм байна. БНСУ-ын статистикийн газрын мэдээгээр Ардчилсан Солонгос улс 24 сая 662 мянган хүн амтай аж. Харин Солонгосын хойгийн өмнөд хэсэгт буюу Өмнөд Солонгост 50 сая 422 мянган хүн аж төрдөг. Тэгвэл Өмнөд Солонгост Ардчилсан Солонгосоос 10 дахин олон гар утас хэрэглээнд байдаг гэсэн тоо баримт гарчээ.

Түүнчлэн Өмнөд Солонгосын статистикийн газраас 2014 онд БНАСАУ-ын эдийн засгийн өсөлт 1.1 хувь байсан бол, БНСУ-ынх 3.3 хувь байсан гэсэн тооцоог гаргасан байна. Мөн Умардын гадаад худалдааны эргэлт 7.6 тэрбум долларт хүрсэн нь Өмнөдийнхөөс бараг 144 дахин бага байна.

Харин уулархаг голдуу газар нутагтай, тэр хэрээрээ тариалалтын талбай багатай Ардчилсан Солонгост өнгөрсөн онд цагаан будааны үйлдвэрлэл 2 сая 156 мянган тоннд хүрсэн бол Өмнөд Солонгост үүнээс хоёр дахин их буюу 4 сая 241 мянган тонныг хураажээ. Умард Солонгос 26 мянга 100 км урт авто замтай бол Өмнөд Солонгосын автозамын сүлжээ бараг 105.7 мянган км урт үргэлжилдгийг БНСУ-ын статистикийн газар мэдээлжээ.

Ардчилсан Солонгосын тухайд улс орныхоо хөгжлийн тухай мэдээ баримтыг дайснуудаасаа, ялангуяа АНУ, Өмнөд Солонгосоос нуух нэрийдлээр 1987 оноос эхлэн статистик мэдээгээ нууцалдаг болсон юм.


Умард Солонгос...


Өмнөд Солонгос...

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Хоёр Солонгосыг харьцуулахуй...  
Үзсэн: 3000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2015-12-16 16:33
Тийм л мундагаа үзэх гээд байгаам бол гуравдагч этгээдгүй халз байлдах хэрэгтэйш дээ
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2015-12-16 13:28
хойд солонгосчууд манайх шиг болчих вий дээ .капитализм хэрэггүй дээ.
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2015-12-16 13:27
МАНАЙ МОНГОЛЧУУД БҮТЭН ТАЛХ АВЧ ИДЭЖ ЧАДАХГҮЙ ГРАММ ГРАММААР САХАР УРГАМАЛЫН ТОС МАХ ХУДАЛДАЖ АВЧ ИДЭЖ БАЙНА .МУУ ХЭЛДЭГ СОЦИАЛИЗМЫН ҮЕД МОНГОЛЧУУД ИЙМ БАЙГААГҮЙ ШҮҮ. ТЭР ҮЕД ГУЙЛАГАЧИН АРХИЧИН БАЙГААГҮЙ.
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2015-12-16 13:10
умард солнгос сайхан байгаа өмнөд солонгосчууд бөөн стресс л байгаа шүү дээ.ажил хийж байгаа бол адилхан ажлаа хийгээд амьдарцгааж л байна.. манайхан шиг хов хоосон байж үнэтэй утас баридаг машин унаж бренд хөөдөг хоосон толгойтой улсууд хаана ч байхгүй. манайханыг бодвол умард солонгосууд зовж үзсэн бусдын хараат байхын хэцүүг туулсан хүмүүс..Ямар ч байсан умардын ард түмэн өр ширгүй өөрөөрөө амьдарч байгаа байх.өмнөдийнхөн манайхан бол бөөн өр шир лизингтэй бөөн стрестэй амьдарцгааж байгаа нь үнэн .
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2015-12-16 12:57
энэ харьцуулалтыг өмнөд солонгосчууд хийсэн болохлоор тэд юу гэж өөрсдийгөө доош хийхэв дээ.Мэдээж өрсөлдөгчөө муулах нь тодорхой. Мөн угаасаа хүн амаараа өмнөдчүүд нь 2 дахин их байгаа юм чинь тэр хэмжээгээр бүх зүйл 2 дахин өснө гэсэн үг биз дээ.Хэн ч өрсөлдөгчид дайсандаа хамаг байдаг мэдээллээ сул өгөх билээ. Тэнэг л биш бол. Хойт солонгосын энэ зурагнууд тэгээд хэдэн оны зураг юм бол...
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2015-12-16 11:45
muu undesten gj hezeech haanch bhgui bgaaguie........harin buh zuiln udirdan chigluulej bga huneese boldog gj bi bodoj ybdag shdee

Бидэнтэй нэгдээрэй