Шууд Chart

ОХУ Исламын орнуудын цэргийн эвслийн талаар байр сууриа илэрхийлээгүй байна

2015-12-16 12:32:35

АНУ-ын дараа ОХУ Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагааг Сирийн төр засгийн хүсэлтээр эхлүүлсэн. ОХУ-ын тэргүүлсэн энэ ажиллагааг бүс нутгийн улс орнууд ялангуяа Сири, Иран, Ирак зэрэг орнууд дэмжин оролцож, цэргийн ажиллагаагаа уялдуулж байна. Исламын шашинтай орнууд Оросын эсрэг гэж үзэхээр цэргийн эвсэл байгуулсан энэхүү эгзэгтэй үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Москва хотод  айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийлээ.

Керригийн айлчлалын өмнөхөн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Вашингтон Сирийн хямралыг зогсооход хамтын хүч чармайлт гаргахаас цааргалж байна гэж буруутгасан байр суурь хэлсэн.  Гэхдээ Оросын хувьд Керригээс  Сирид баримтлаж байгаа бодлогынх нь талаар нааштай үг сонсож, Орос, Америк хоёр Сирид хамтын хүчээр терроризмтой тэмцэх шийдэлд хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Одоогоор Кремль Исламын шашинт орнуудын террориризмын эсрэг цэргийн эвсэл байгуулагдсан талаар албан ёсны байр сууриа хэлэээгүй байна. Саудын Араын мэдэгдлийн өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ОХУ Исламын орнуудын цэргийн эвслийн талаар байр сууриа илэрхийлээгүй байна  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй