Шууд Chart

“Дүнжингарав” дэвжээнийхэн зодог тайллаа ч жүжигчнээрээ үлдэнэ

2015-12-17 10:10:35

Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүд дууны клипэнд тоглосоор байна. Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат, улсын начин Ч.Батчулуун нарын зэрэг бөх дуучин А.Хосбаярын дуулсан “Адуутай намар” дууны клипэнд хоёр жилийн өмнө тоглож байсан. Тухайн үед энэ дууг А.Сүхбат захиалгаар хийлгэж, ирэх оны сонгуулийн сурталчилгаандаа ашиглах гэж байна хэмээн олон хүн ярьж байсан. Тэгвэл өнгөрсөн жил Улсын заан Б.Батмөнх дуучин Н.Мөнгөншагайгийн “Гангараа” дууны клипэнд нэгэн сайхан монгол эрийн шинжийг харуулсан дүр бүтээгээд амжсан. Зарим нэг нь уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн нь ч бий. Тэгэхээр “Дүнжингарав”-ынхан зодог тайллаа ч жүжигчнээрээ үлдэх нь ээ. Менежмент сайн хийвэл одоо үед болохгүй ч юм уг нь байхгүй л дээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дүнжингарав” дэвжээнийхэн зодог тайллаа ч жүжигчнээрээ үлдэнэ   
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй