
Японы засгийн газар ирэх оны төсвийн төслөө эцэслэн боловсруулж байна. Одоогийн байдлаар тус улс 96 их наяд иен, өөрөөр хэлбэл 780 тэрбум америк долларын хөрөнгийг 2016 онд төсөвлөх төлөвтэй байгаа юм.
Япон улсад насжилт нэмэгдэж байгааг харгалзан, ирэх онд нийгмийн халамжийн төсвийг 260 тэрбум америк доллар болгож өсгөх юм байна. Харин Батлан хамгаалах салбарынхан төсвөө мөн л нэмж, 40 гаруй тэрбум америк долларт хүргэхийг зорьж байна. Энэ нэмэгдлээр тус улс цэрэг, батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмжөө сайжруулахаар төлөвлөж байгаа юм. Үүнээс гадна гадаадын жуулчдыг татах үүднээс аялал жуулчлалын салбарын төсвөө 2 дахин нэмэгдүүлж магадгүй байна. Ингэснээр ирэх оны 4-р сараас эхлэх шинэ төсвийн жилд Японы аялал жуулчлалын салбарын төсөв 163 сая америк доллар давах юм.
Энэ оны 11 сар хүртэл Японд гадаадын 17,9 сая жуулчин очсон нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 4 саяар илүү гарч, улмаар түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Цаашид ч энэ тоог тогтмол өсгөхийн тулд, Японы аялал жуулчлалын салбарынхан нэмэгдсэн төсвөөр утасгүй интернэтийн бүсүүдийн хамрах хүрээг өргөжүүлж, мөн японы уламжлалт загварын бие засах газар, дэн буудлуудыг өрнөдийн хэв маягтай болгон шинэчлэх юм байна.
Япон ирэх оны төсвөө хэлэлцэж байна | ||
Үзсэн: 741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.