Шууд Chart

ОХУ, БНХАУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллана

2015-12-19 13:25:26

Харин ОХУ-ын засгийн газрын тэргүүний БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд Хятад, Оросын засгийн газар эрчим хүч, санхүү, технологийн хамтын ажиллагааны тухай 30 гаруй гэрээ хэлэлцээр байгуулсан байна.

ОХУ-ын байгалийн хийн монополь Газпром компани Хятадын үндэсний газрын тосны корпораци хооронд Сибирийн Эрчим хүчний байгалийн хийн хоолой тавих төслийг урагшлуулах, хоёр тал 2016 оны нэгдүгээр сараас Баруун чиглэлээр байгалийн хий нийлүүлэх хоолой тавих тухай хэлэлцээг үргэжлүүлэхэд хамтран ажиллахаар тогтжээ. Мөн Оросын эрчим хүчний Роснефть Хятадын нефть химийн корпораци Сибирит газрын тос байгалийн хийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан ойлголцолд хүрлээ. Хятад улсад байгалийн хий, түүхий газрын тос экспортлосон нь Оросын Зүүн Азийн эрчим хүчний стратегийн чухал хэсэг нь байж ирсэн юм.

Энэ долоо хоногт ОХУ олон салбарын шинэ гэрээ хэлэлцээрүүдийг Хятад улстай байгуулснаар эрчим хүчний ойр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх алхам болж байна. ОХУ-ын Европтой хийх эрчим хүчний худалдааны төсөл хөтөлбөрүүд Украины хямрал болон Турктэй зөрчилдөж байгаа байдал олон талаар нөлөөлж байгаа, иймд Кремль Зүүн Азид эрчим хүчний шинэ стратеги хэрэгжүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгаа нь энэ юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ОХУ, БНХАУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллана  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй