
2016 оныг угтах гээд тун завгүй байгаа энэ үед хошин шогийн мэдрэмж өндөртэй зарим нь ичмээр ч гэмээр нэг яриаг дурсан санаж сууна.
Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21. 2012 онд Орифлеймийн Г.Оюунгэрэл “Дэлхий сүйрнэ. Тиймээс та нар монгол гэр барьж, лаа, шүдэнз, хүнсээ бэлд. Орон сууцанд байгаа хэд бол шууд үхнэ” хэмээсний дагуу 12 дугаар сарын 21-нийг айдаст автан өнгөрүүлсэн хүн цөөнгүй бий. Лаа, шүдэнз, гэрийн үнэ тэнгэрт хадаж, алдарт зөнч Ванга, Нострадамусаас ч илүү Г.Оюунгэрэлийг “шүтэж” байсан зарим нь насны онигоонд ороод хоцорсон гашуун түүх шинэхэнээрээ байна. 12 дугаар сарын 22-ны өглөө өөрийгөө амьд эсэхэд эргэлзсэн хүн хацраа чимхэж, харин зарим нь хотоос холдож амьд үлдэхийг эрэлхийлсэндээ танил нөхөд, ажлынхнаасаа хүртэл эмээсэн гэдэг.
Ай даа, хуудуутай үг гэдэг талд ассан түймэр адил тархаж, ичмээр ч гэсэн тэр хэрээрээ л түүх болон хоцордог ажээ. Харин энэ явдлаас хойш сураг тасарсан Г.Оюунгэрэл өнөө хаана байгаа ч нууц хэвээр л байна.
Хуудуутай үгийн эзэн Орифлеймийн Г.Оюунгэрэл | ||
Үзсэн: 1883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.